|
|
||
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 4-ний үдээс өмнө, 12 дахь сонгуулийн ХАУТЗЗ-ийн 3-р чуулганд оролцож буй Гоминьданы Хувьсгалт Хороо, Тайваний Автономит Ардчилсан Холбоо, Тайваний эх орон нэгт ах дүүсийн бүх Хятадын хорооны гишүүдийг эргэн үзэж, тэдний саналыг сонссон юм.
Ши Жиньпин, хоёр эргийн харилцааг энх тайван хөгжүүэх бол хоёр эргийн энх тайвныг хамгаалан, хамтын хөгжлөө ахиулж, хоёр эргийн ард түмэнд үр өгөөжийг нь хүртээх зөв арга зам, энх тайван нэгдлийг биелүүлэх саруул дардан зам тул, бид хэлбэрэлтгүй баримтлан, улс төрийн хамтын үндэс суурийг бэхжүүлж, хоёр эргийн ахан дүүст аз жаргал эдлүүлж, үндэстний сэргэн мандалтыг тууштай ахиулна гэж онцоллоо.
Ши Жиньпин, өнгөрсөн жил Тайваньд хэрэгжүүлсэн бодлого, хоёр эргийн байгууллага хоорондын зөвшилцөл үр дүнд хүрч, Тайваний байдал тайван тогтуун байна гэжээ.
"92 оны нийтлэг ойлголт" хоёр эрэгт улс төрийн итгэлцэл тогтоож, яриа хэлцэл өрнүүлэн, харилцаагаа хөгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн юм. "92 оны нийтлэг ойлголт"-ын гол үзэл санаа бол эх газар болон Тайвань бүгд Хятад улсынх. Үүнд санал нэгдэж чадвал Тайваний улс төрийн болон олон нийтийн аливаа байгууллага нэгж эх газартай саадгүй харилцаа холбоо тогтоож чадна. "Тайванийг тусгаарлах" гэсэн хагалан бутаргах хүчин, тэдний үйл ажиллагаа, улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хохироох юм. Хоёр эргийн иргэд, нийгэм нийтийг сөргөлдүүлэх өдөөн хатгалга бол харилцаагаа энх тайван хөгжүүлэхэд хамгийн том саад, мөн Тайваний энх тайван, тогтвортой байдлын хамгийн ноцтой заналхийлэл тул эрс эсэргүүцнэ. Хоёр эргийнхэн "Тайванийг тусгаарлах" гэсэн хагалан бутаргах хүчинд маш сэрэмжтэй хандах хэрэгтэй хэмээн Ши Жиньпин чухалчлан хэллээ. \Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |