• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2030 он гэхэд, Хятад иргэд жилд дунджаар 6 удаа гадагшаа аялах болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-05 10:31:41
4-нд БХУТЗЗ-ийн гишүүн, Аялал жуулчлалын үндэсний газрын дарга асан Шяо Чи-вэй хэлэхдээ, 2030 он гэхэд, Хятадын хот суурины оршин суугчид хүн нэг бүр жилд дунджаар 6 удаа гадагшаа аялах бөгөөд хилийн чанадад жуулчлах хүн давхацсан тоогоор 200 саяд хүрэх төлөвтэй байна. Үүнд эрэлт хэрэгцээний зөрчил улам нэмэгдэх болохоор зохистой арга хэмжээ авч, иргэдийн таатай аялах хэрэгцээг хангах хэрэгтэй гэжээ.

Аялал жуулчлалын үндэсний газрын нийтэлсэн мэдээнээс үзвэл, 2014 оны 11-р сараас өнөөг хүртэл, Хятадын дотоодын иргэд жилд давхацсан тоогоор 100 сая гаруй хүн гадагшаа аялжээ.

Шяо Чи-вэй, ачлал жуулчлалын асар их нөөцийн өмнө, Хятадын аялал жуулчлалын ажил төрлийн эрэлт хэрэгцээний зөрчил улам нэмэгдлээ. Ялангуяа иргэний агаарын тээвэр, авто зам, төмөр зам зэрэг зорчигч тээврийн тоног төхөөрөмж, зочид буудал, гуанз ресторан, амралт сувилалт зэрэг хүлээн авах газрын тоног төхөөрөмж иргэдийн аяллын эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна гэжээ.

Үүнд холбогдуулан Шяо Чи-вэй, Хятад улс аялал жуулчлалын тоног төхөөрөмж үйлдвэрлэх эрч хүчээ нэмэгдүүлэх шаардлагатай байна. Зорчигч тээврийн том хэлбэрийн хөлөг онгоц болон жижиг усан онгоцны үйлдвэрлэлийг түргэн хөгжүүлэн, далайн аяллын хөлөг онгоц, Хөх-мөрний аяллын усан онгоцны үйлдвэрлэл хөгжүүлэх явдлыг урамшуулж, жижиг хэлбэрийн болон тусгай нисдэг тэрэг зэрэг аяллын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хурдтай хөгжүүлэх, зугаа цэнгэлийн аяллын том хэлбэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, үйлдвэрлэлийн төвшинг дээшлүүлж, хувийн машинаар аялах зэрэг ажлыг хурдтай хөгжүүлэхийг санал болгожээ. \Р\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе