• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян нарын удирдагчид УТЗЗ-ийн 3-р чуулганы гишүүдтэй уулзав 

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-05 11:30:30

 4-ны өдөр Хятадын төр засгийн удирдагч Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар 12 дахь сонгуулийн бүх Хятадын УТЗЗ-ийн 3-р чуулганы гишүүдтэй уулзаж, салбар форумуудад оролцон, улс орны үйл хэргийг зөвшилцжээ.

Эдийн засаг хөдөө аж ахуйн салбар форумд, гишүүд санал бодлоо идэвхтэй илэрхийлж байлаа. ХКН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян форумд оролцох үеэр хэлэхдээ, өнгөрсөн жил Ши Жиньпин даргаар тэргүүлүүлсэн төв засгийн удирдлагаар тал бүрийн хүндрэл бэрхшээл өрсөлдөөн сорилтыг давж, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх гол зорилтоо нааштай биелүүлсэн. Энэ онд байдал мөн хүндрэл будлиантай байгаа ч бид чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлж, бүх талаар хуулийн дагуу засаглал явуулж, намын суртлыг бүх талаар чангатгах стратегиар эдийн засгийн эргэлт өсөлтийг зохицуулан баталж байна. Өөрчлөлтийг ахиулж, эрхийн төвлөрлийг сааруулах ба сангийн татвар, банк санхүү, төрийн өмчийн аж ахуй зэрэг салбарын өөрчлөлтөөр гол болгож, зах зээлийг сэргээн, хөгжлийн шинэ хөдөлгүүрийг бий болгох хэрэгтэй. Бүтцийн зохицуулалтыг эрчимжүүлэн, эдийн засгийн хөгжлийн чанарыг дээшлүүлж, иргэдийн амьжиргааг улам сайжруулах хэрэгтэй гэжээ.

Хонконг Макаогийн асуудлаарх хуралдаанд, ХКН-ын Улс төрийн товчооны байнгын гишүүн, бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян гишүүдийн санал бодлыг хянамгай сонсож, цааш нь хэлэхдээ, өнгөрсөн жил Хонконг Макао "нэг улс хоёр систем" бодлогыг нааштай хэрэгжүүлж, хөгжлийн эрч хүч чангарсан байна. "Нэг улс хоёр систем" -ийг хөгжүүлэх үйлс зөв замаар урагшлахыг баталж, үндсэн хуулийн эрх сүрийг хамгаалах хэрэгтэй. Эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулахад бүх сэтгэл, хүчээ зориулан, Хонконг Макаогийн хөгжлийг урагшлуулах хэрэгтэй. Өөрөөрөө бахархан омогшиж, эх орноо хайрлах үзэл сэтгэлтийг бэхжүүлж, эх орноо хайрлаж, Хонконг Макаогаа хайрласан зөв үзлийг нэгтгэх хэрэгтэй гэжээ.

Шашны салбарын форум дээр, ХКН-ын Улс төрийн товчооны байнгын гишүүн, бүх Хятадын УТЗЗ-ийн дарга Юй Жэншэн, Шашны салбар дахь УТЗЗ-ийн гишүүд нам төрөөс явуулж буй шашны ажлын үндсэн бодлогуудыг бүх талаар хэрэгжүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад хүчин зүтгэлээ өргөх ёстой. Шашны үйл ажиллагааг хуулийн дагуу сэтгэж, хуулийн арга барилаар ажиллан, хуулийг хүндэлж, хуулийг мэдэн, хуулийг сахиж, хуулиар эрх ашгаа хамгаалж, шашны үйл хэргийн холбогдох тогтоолыг журамлаж, шашны үйл хэргийг хуулийн дагуу эрүүл тогтвортой хөгжүүлэхийг онцолжээ.
\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе