• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нэг жилийн турш Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил ерөнхийдөө тогтвортой байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-05 11:35:12

Хятадын төрийн зөвөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-ны өдөр 12-дахь сонгуулийн БХАТИХ-ын чуулганд хийсэн засгийн газрын ажлын тайландаа, өнгөрсөн жил Хятадын хөгжил олон улсын болон дотоодын будлиантай орчинд, олон зүйлийн хүндрэл бэрхшээл туулсан юм. Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргатай намын төв хорооны хүчтэй удирдлагаар Хятадын үндэстнүүдийн ард түмэн сэтгэл нэгдэж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, эдийн засаг ниймгийн хөгжлийн гол үүрэг зорилтоо биелүүллээ. Нэг жилийн турш Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил ерөнхийдөө тогтворой байж, ахиц гарлаа гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, тогтвортой байхын гол зорилт бол эдийн засгийн үйл ажиллагааг зүй зохистой хэмжээнд байлгах явдал байсан. Эдийн засгийн өсөлт тогтвортой байж, үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 63.6 трилионд юаньд хүрч, өнгөрсөн жилийнхээс 7.4 хувиар өсөн нэмэгдэж, дэлхийн гол гол эдийн засгийн цогцын дунд тэргүүн эгнээнд байлаа.

Ажлын байраар хангах ажил тогтвортой байж, хот хөдөөгийн шинээр ажлаар хангагдсан хүний тоо 13 сая 220 мянгад хүрч, өмнөх жилийнхээс өндөр байлаа. Юмны үнэ тогтвортой байсан. Оршин суугчдын хэрэглээний үнэ 2 хуваир өслөө. Ахиц дэвшилттэй болсон ерөнхий шинж тэмдэг нь хөгжлийн зохицонгуй чанар болон тогтвортой чанар нэмэгдсэн явдал болно. Эдийн засгийн бүтэц улам сайжирлаа. Хэрэглээний эдийн засагт үзүүлэх хувь нэмэр 3 нэгжээр нэмэгдэж, 51.2 хувьд хүрлээ.

Үйлчилгээний ажил төрлийн нэмэгдлийн хэмжээ 46.9 хувь байснаа 48.2 хувь болж нэмэгдлээ. Шинэ аж үйлдвэр, шинэ байдал, худалдааны шинэ хэв загвар тасралтгүй буй болж байна. Төв баруун нутгийн эдийн засгийн өсөлтийн хурд зүүн нутгийнхаас түргэн байна. Хөгжлийн чанар шинэ өндөр түвшинд хүрч, ердийн олон нийтийн төсвийн орлого 8.6 хувиар нэмэгдэн, судалгаа, туршилтад зориулсан зардлын хэмжээний үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 2 хувиас давж, эрчим хүчний хорогдлын хэмжээ сүүлийн хэдэн жилд хамгийн ихээр буюу 4.8 хувиар буурсан юм.
Иргэдийн амьжиргаа улам сайжирч, хүн бүрийн зарцуулж болох орлого 8 хувиар нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөөс түргэн байлаа. Хөдөө тосгоны иргэдийн хүн бүрийн дундаж орлого 9.2 хувиар нэмэгдэж, хотын иргэдийн орлогын нэмэгдэл түргэн байлаа. Хөдөө тосгоны ядуу иргэдийн тоо 12 сая 320 мянгаар цөөрч, хөдөө нутгийн 66 сая хүний ундны усны аюулгүй байдлыг баталгаажууллаа. Гадаадад жуулчилсан хүн тоо давхардсан тоогоор 100 саяас давлаа. Өөрчлөлт хийж нээлттэй байлгах ажил үйлсэд шинэ ахиц гарч, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх чухал үүргүүд хэрэгжиж эхэллээ. Энэ засгийн газар батлан зөвшөөрөх хэмжээгээ 1/3-р бууруулах зорилтоо урьдчлан биелүүллээ гэжээ.
/Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе