|
|
||
5-нд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлыг тайлагнахдаа, өнгөрсөн жил, иргэдийн амьжиргааны баталгааг хангаж, иргэдийн асрамжийг нэмэгдүүлсэн байна. Бид хүнээр гол болгохыг баримталж, иргэдийн амьжиргаанд оруулах хөрөнгө мөнгийг нэмэгдүүлсэн. Банк санхүүгийн орлогын өсөлт саарч, зардлын дарамт их байсан ч банк санхүүгаас иргэдэд олгох хэмжээг 70 хувиас дээш байхыг баталсаар ирсэн гэжээ.
Ажлын байраар хангах болон нийгмийн баталгааг эрчимжүүлсэн. Ажлын байраар хангах бодлогыг сайжруулж, аж ахуйн нэгжээр удирдуулсан, их дээд сургууль төгсөгчдийг ажлын байр хангах ажилд ахиц гаргасан. Хот хөдөөгийн оршин суугчдын өндөр насны даатгалын дүрмийг нэгтгэн, аж ахуйн нэгжээс тэтгэвэрт гарсан хүнд олгох өндөр насны даатгалын мөнгийг 10 хувь хүртэл дээшлүүлсэн гэжээ.
Боловсролын эрх тэгш байдлыг үргэлжлэн ахиулсан. Ядуу хүчиртэй орон нутагт заавал сурах үндсэн боловсролын дагуу сургууль байгуулахыг өргөтгөж, эдийн засаг ядуу гэр бүлийн сурагчдын сургалтыг тэтгэх хөрөнгө мөнгөний төвшинг дээшлүүлэн, сургалтад туслах зээлийн хэмээг нэмэгдүүлжээ. Дунд зэрэглэлийн тусгай мэргэжлийн сургуулийн сурагчдыг сургалтын төлбөрөөс хэлтрүүлж, нөхөн олговор олгох бодлогыг 3 жил болтол өргөтгөсөн. Заавал сурах сургалтын хугацаанд шалгалтаас чөлөөлж сургууль дэвших бодлогыг хэрэгжүүлсэн. Хөдөө тосгоны ядуу айлын сурагчдын голдлоготой их дээд сургуульд сурах хүний тоог хоёр жил дараалан 10 хувиас давуулсан. Хүчин зүтгэлээр, Хятадын санхүүгийн шинжтэй боловсролын зардлыг улсын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 4 хувийг эзлэх болгосон гэж тайланд дурджээ.
Эм эмнэлэг эрүүл мэндийн өөрчлөлтийн хөгжлийг гүнзгийрүүлсэн. Хөдөө тосгоны оршин суугчдын эмчилгээний даатгалын туршилтын цэгийг муж хот хүртэл өргөтгөж, өвчин хижиг онц байдлаас авран эмчлэх тогтолцоог үндсэндээ байгуулж, иргэдийн 95 хувийг эм эмнэлгийн даатгалд хамруулжээ. Соёлын ажил төрлийг идэвхтэй хөгжүүлж, соёлын томоохон төслүүдийг дэмжих эрч хүчээ нэмэгдүүлсэн байна гэж Ли Кэчян тайландаа дурджээ.
\Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |