|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, аж үйлдвэрийн бүтцийг дунд дээд төвшин рүү ахиулах хэрэгтэй гэжээ.
Тэрээр, боловсруулах аж үйлдвэр бол Хятадын давуу аж үйлдвэрлэл юм. Боловсруулах том орон байснаа боловсруулах хүчирхэг орон руу шилжих шаардлагатай. Банкнаас зээл авах зэрэг арга хэлбэрээр уламжлалт аж үйлдвэрийн техникт шинэчлэл хийж, аж ахуйн нэгжийг дэмжин, зах зээлийн өрсөлдөөнд амьжиргааны хүчээ олох хэрэгтэй. Аж үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлтийн уялдааг ахиулж, зангилаа салбарыг тэргүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Өндөр чадавхтай тоног төхөөрөмж, мэдээллийн сүлжээ, интегральная схем, шинэ эрчим хүч, шинэ материал, био эм бэлдмэл зэрэг том төсөл хэрэгжүүлж, шинээр хөгжиж буй аж үйлдвэрийг тэргүүлэх үйлдвэр болгон хөгжүүлэх хэрэгтэй. "Интернет сүлжээ +" үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж, электрон худалдаа, аж үйлдвэрийн интернет болон интернет банк санхүүгийн эрүүл хөгжлийг ахиулж, интернет аж ахуйн нэгжийн зах зээлд оролцохыг удирдуулах хэрэгтэй. Хятад улс 40 тэрбум юаний хөрөнгөтэй ажил төрөл эрхлэн явуулах фондыг байгуулаад байна. Улам их хөрөнгө хуримтлуулж, аж үйлдвэрийн шинийг бүтээхэд эрч хүч сэлбэх болно гэж Ли Кэчян онцолжээ.
\Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |