|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд хийсэн засгийн газрын ажлын тайландаа, энэ онд засгийн газрын ажлыг сайтар биелүүлэхэд дараах гурван талыг чухалчлах хэрэгтэй гэлээ.
Нэгд, макро эдийн засгийн бодлогыг тогтворжуулж, улам боловсронгуй болгох. Санхүүгийн болон валютын бодлогыг нааштай хэрэгжүүлж, урьдчилсан зохицуулалт ба микро зохицуулалтыг түлхүү анхаарч, мөн тодорхой зорилготой зохицуулалт хийхийг анхааран, өсөлтийг зохистой ашиглаж, нөөцийг сэргээн баталж, буурай талыг дэмжих хэрэгтэй. Микро чадавхаар макро хөгжлийг тогтвортой тулж, хангамж шинэтгэлээр хэрэгцээг дайчлан өргөтгөж, бүтцийн зохицуулалтаар ерөнхий тэнцвэрийг бататган, эдийн засгийн эргэлтийг тэнцвэртэй байдлыг батална.
Хоёрт, тогтвортой өсөлт ба бүтцийн зохицуулалтын тэнцвэрийг батална. Өсөлтийн хурдыг тогтворжуулах бөгөөд эдийн засгийн эргэлт тогтвортой байдлыг хадгалж, иргэдийг ажлын байраар ханган, орлогыг нэмэгдүүлж, бүтцийн зохицуулалтын арга барилыг өөрчлөхөд нааштай нөхцөл бүрдүүлж, бүтцийн зохицуулалтаар тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлэн, үйлдвэрлэлийн чадавхыг дээшлүүлэн, чанарыг сайжруулж, стандарт ба брэндийн хөгжлийг ахиулан, үйлчилгээний салбар болон стандартын чанартай шинэ үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, эдийн засгийн хөгжлийн орон зайг сайжруулж, өсөлтийн шинэ цэгийг бүтээн, хөгжил дэвшлийг уялдуулан хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Гуравт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх шинэ хөдөлгүүрийг бүрдүүлнэ. Өнөөгийн эдийн засгийн өсөлтийн уламжлалт хөдөлгүүрийн хүчин мөхөс байгаа тул бүтцийн зохицуулалтын эрчээ нэмэгдүүлж, инновацийн хөдөлгүүрт хөгжлийн стратегийг нааштай хэрэгжүүлэх өөрчлөлт хийнэ. Нэг талаар, олон нийтийн бүтээгдэхүүн ба үйлчилгээний хангамжийг нэмэгдүүлэн, засгийн газраас боловсрол, эрүүл мэнд зэрэг салбар дахь санхүүжилтийг нэмэгдүүлэн, нийгмийн оролцоог дайчлан, үр ашгийг дээшлүүлнэ. Нөгөө талаар олон түмний шинийг санаачлан бүтээх ажлыг дэмжин ахиулна.
Энэ онд "12-р 5 жилийн төлөвлөгөө" -ний хэрэгжилтийг дүгнэх жил тул бид "12-р 5 жилийн төлөвлөгөө"-ний гол зорилтыг биелүүлэхийн зэрэгцээ өөрчлөлтийн зориг санаа, инновацийн үзэл баримтлал ба шинжлэх ухаанд үндэслэн "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний боловсруулалтыг сайтар хийж, ирэх 5 жилийн хөгжлийг төлөвлөнө. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |