• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Арван нэгдүгээр дүрийн Банчин-Эрдэнэ хоёр чуулганд зургаан удаа оролцож байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-05 09:39:04

Синьхуа Агентлагийн мэдээ, УТЗЗ-ийн Бүх хятадын хорооны хамгийн залуу гишүүн Арван нэгдүгээр дүрийн Банчин богд 4-ний үдээс өмнө УТЗЗ-ийн Бүх хятадын хорооны 12-р сонгуулийн 3-р чуулганы Шашны хорооны хэсгийн хуралд оролцож байлаа. 25 настай тэрээр "боловсон хүчнийг олноор бэлтгэж, Түвдийн уламжлалт Буддын шашныг социализмд зохицуулах тухай" сэдэвт илтгэл тавихын зэрэгцээ өөрийн төсөл, саналаа чуулганд дэвшүүлсэн байна.

Банчин богд энэ онд зургаа дахь удаагаа хоёр чуулганд оролцож байгаа юм. "Сүүлийн жилүүдийн хөгжилтэй алхаа нийлүүлж Түвдийн уламжлалт Буддын шашин ч бас хөгжиж дэвшсэн байна." Тэрээр, 2000 оноос хойш Төв хорооноос 2 тэрбум 40 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, түүхийн бичиг дурсгалыг хамгаалах иж бүрэн төсөл хэрэгжүүлсэн юм. Үүнд Будлан ордон зэрэг эртний бичиг дурсгалын гурван сүм хийдийн засварын төсөлд 380 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь Төв хорооноос Түвдийн уламжлалын Буддын шашныг хайрлан халамжилж байгааг харуулж байна гэжээ.     \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе