• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнгөрсөн жил бүтцийн зохицуулалтын эрч хүчээ эрчимжүүлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-05 11:04:36

Синьхуа Агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-ны өдөр засгийн газрын ажлаа тайлагнахдаа, өнгөрсөн жил бүтцийн зохицуулалтын эрч хүчээ эрчимжүүлж хөгжүүлсэн байна гэжээ.

Хөдөө аж ахуйн дэд бүтцийг тасралтгүй бэхжүүлжээ. Хөдөө аж ахуйг эрчимжүүлэн, тариачдад хөнгөлөлт үзүүлэх, тариачдыг баян амьдралтай болгох бодлогоо эрчимжүүлж, үр тарианы ургац "арван нэгдэх удаа"-гаа нэмэгдэж, тариачдын орлого "таван жил" дараалан өсжээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ерөнхий хүчин чадал тогтвортой дээшилж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техник, механикжилтын төвшин үргэлжлэн нэмэгдэж, усан ашиглалтын томоохон бүтээн байгуулалт хурдтай өсөж, хөдөө тосгонд шинээр 230 км засмал зам тавьжээ.

Үйлдвэрлэлийн бүтцийн зохицуулалтыг эрчимжүүлжээ. Үйлчилгээний аж үйлсийг түргэн хөгжүүлж, хөдөлгөөнт интернэт, интеграл хэлхээ, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэр, шинэ эрчим хүчний авто машин зэрэг стратегийн чанартай шинэ үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж, сүлжээний банк санхүү, цахим худалдаа, ложистик, шуурхай шуудан зэрэг шинэ салбарыг түрэн хөгжүүлэн, соёлын салбарыг ч маш ихээр хөгжүүлсэн байна.

Дэд бүтцийн бүтээн байгуулалт болон бүс нутгийн зохицуулалт хөгжсөн байна. Бээжин, Тяньжин, Хэбэй мужийг хамт хөгжүүлэх, Хөх-мөрний эдийн засгийн зурвас бүсийн бүтээн байгуулалтад чухал ахиц гарсан байна. 7427 км төмөр замыг шинээр байгуулж, ашиглалтад орсон хурдны төмөр замын урт 16 мянган км-т хүрч, дэлхийн 60 хувиас илүү гарчээ. Ашиглалтад орсон хурдны засмал замын урт 112 мянган км-т хүрч, усан зам, иргэний агаарын тээвэр ч эрчимжсэн байна.

Супер компьютер, сарыг тандах төсөл, хиймэл дагуулын хэрэглээ зэрэг шинжлэх ухааны томоохон төслүүд ч амжилтад хүрсэн юм гэжээ.    \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе