• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөгжлийн боломжийг сайтар ашиглах хэрэгтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-05 11:24:39

5-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлыг тайлагнах үеэр хэлэхдээ, бид үзэл ухамсраа дээшлүүлж, итгэл найдвараа нэмэгдүүлж, хөгжлийн боломжийг алдаж болохгүй гэлээ.

Тэрээр, Хятад улс бол дэлхийн хамгийн том хөгжиж буй орон бөгөөд урт удаан хугацаанд социализмын анхан шатыг туулна. Хөгжил бол хамгаас чухал, бүх асуудлыг шийдвэрлэхийн үндэс суурь, зангилаа юм. Зөрчил, эрсдэлийг зохицуулан, орчин үеийн хөгжлийг биелүүлж, хөгжилд түшиглэн, тогтвортой хөгжлийн хурдыг баталгаажуулна.

Үүний зэрэгцээ Хятад улсын эдийн засгийн хөгжил шинэ төлөвт шилжиж, бэрхшээлийг даван туулж байгаа зангилаа үе шатандаа орж, тогтолцооны механизмын эмзэг тал болон бүтцийн зөрчил нь "замын саад бэрхшээл" болоод байна. Өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, эдийн засгийн бүтцийг тохируулахгүй бол тогтвортой эрүүл хөгжилд хүрч чадахгүй юм. Бид эдийн засгийн бүтээн байгуулалтыг эрс хэлбэрэлтгүй гол болгож, хөгжлийг эрчимжүүлэх ажлыг улсаа хөгжүүлэх чухал үүргээ болгох хэрэгтэй. Өөрчлөлтөөр шинжлэх ухааны хөгжлийг урагшлуулж, эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ өөрчлөн, үр ашигтай тогтвортой хөгжлийг биелүүлэх хэрэгтэй.

Хятадын эдийн засаг буурах дарамт нэмэгдэж, хөгжих замд олон төрлийн зөрчил гарч байгаа бөгөөд энэ жилийн эдийн засгийн дарамт өнгөрсөн жилийнхээс нэмэгдэж байна. Үүнийг зэрэгцээ, Хятадын хөгжилд стратегийн чухал боломж байгаа бөгөөд асар их нөөц байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе