|
|
||
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян "эдийн засгийн тогтвортой өсөлтийг тохируулах, бүтцийг оновчтой болгох" талаар ярихдаа, олон нийтийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулахаа нэмэгдүүлнэ гэлээ.
12-р таван жилийн төлөвлөгөөний бүтээн байгуулалтын үүргээ биелүүлэхийн тулд шинэ томоохон төслүүдийг эхлүүлсэн. Үүнд: гэр хороолол, гэр байшинг сэргээн босгох, хот суурингийн газрын гүний хоолойн сүлжээ тавих зэрэг иргэний амьжиргаатай холбоотой төслүүд. Төв баруун бүсийн төмөр зам, авто зам, дотоодын усан зам зэрэг томоохон тээврийн төслүүд. Усан ашиглалт, өндөр стандарт газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн төслүүд. Мэдээлэл, эрчим хүч, газрын тос, байгалийн хий зэрэг томоохон сүлжээний төслүүд. Цэвэр эрчим хүч, газрын тос, байгалийн хий, ашигт малтмалыг баталгаажуулах төслүүд. Уламжлалт үйлдвэрлэлийн технологийг өөрчлөх зэрэг төслүүд. Эрчим хүчний хамгаалах, байгаль орчныг хамгаалах, экологийн барилгын төслүүд зэрэг болно.
Энэ жилийн улсын төсөвт хөрөнгө оруулалтыг 477.6 тэрбум юаньд хүргэж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, олон салбарт хөрөнгө оруулалт хийх болгоно. Төмөр замын хөрөнгө оруулалт 800 гаруй тэрбум юаньд хүргэж, 8000 км-ээс дээш замын төсөл хэрэгжүүлэн, усан ашиглалтын 57 төслийн ажлыг түргэтгэж, энэ жил 27 төсөл нэмж хэрэгжүүлэн, усан ашиглалтын салбарт оруулсан хөрөнгө оруулалт 800 тэрбум юанийг давжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |