|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын тайландаа үндэстэн, шашин болон хилийн чанад дахь харьяат иргэдийн асуудлаарх ажлын үндсэн бодлогыг танилцууллаа.
Тэрээр, үндэстнүүд төвлөрсөн бүс болон өөртөө засах механизмыг төгөлдөржүүлэн, буурай хөгжилтэй үндэстний бүсийн ажлыг дэмжиж, үндэстний цөөнхийн уламжлалт соёл, тосгон сууринг хамгаалан хөгжүүлж, үндэстнүүдийн холбоо харилцааг ахиулах хэрэгтэй. ТӨЗО байгуулагдсаны 50 жилийн ой болон ШУӨЗО байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх ажлыг сайтар зохион байгуулах хэрэгтэй гэлээ.
Бид намын шашны ажлын үндсэн бодлогыг тууштай баримтлан, шашны хууль ёсны эрх ашгийг хамгаалан, шашны зүтгэлтэн болон сүсэгтэн түмний эдийн засаг нийгмийн хөгжилд оруулсан хичээл зүтгэлийг үнэлэх хэрэгтэй гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |