Эдийн засгийн тогтвортой өсөлтийг баталгаажуулна
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2015-03-05 11:24:28
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 5-ны өдөр засгийн газрын ажлын тайландаа, өнгөрсөн нэг жилийн хугацаанд, Хятад улс зохицуулалтаа эрчтэй хийж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг баталгаажуулсан гэв.
Эдийн засгийн уналт ихсэж буй үеэр бид богино хугацаанд чанга сэдэлт хэрэгжүүлсэн биш, харин макро зохицуулалтын шинэ арга хэмжээ хэрэгжүүлж, хүрэлцэхгүй талыг нөхсөн байна. Эдийн засаг зүй ёсны хэмжээнд хэлбэлзэхийг баримталж, хөгжлийн явц дахь зөрчил, бүтцийн чанартай асуудлыг зохицуулсан байна.
Эдийн засгийн идэвхтэй бодлого, валютын тогтвортой бодлогыг хэрэгжүүлэв. Татвар, зардлыг багасгаж, бичил жижиг оврын аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлэхээ эрчимжүүлэв. Хөрөнгө мөнгөний хуримтлалыг идэвхтэй хөгжүүлж, эдийн засаг нийгмийн хөгжлийн эмзэг давхаргыг дэмжихээ эрчимжүүлэв. Бичил жижиг оврын аж ахуйн нэгж ба "хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачид" -д олгох зээлийн өсөлтийн дундаж хурд нь бусад зээлүүдээс тус тус 4.2, 0.7 нэгжээр өндөр байв. Түүнчлэн банк санхүүгийн хяналт удирдлагыг төгөлдөржүүлж, эрсдэлээс үр ашигтай хамгаалж чадав гэжээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл