|
|
||
5-ны үдээс өмнө Ардын Их Хурлын Орднонд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган эхэлж, 3000 шахам депутат төлөөлөгч хуралд оролцон, үндсэн хуулиас олгосон дархан үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэв.
Хурлын хөтөлбөрийн дагуу, ерөнхий сайд Ли Кэчян төрийн зөвлөлийн өмнөөс засгийн газрын ажлыг тайлагнав. Тайлан 6 хэсгээс бүрдэв. Нэгд, 2014 оны ажлаа дүгнэв. Хоёрт, 2015 оны ажлаа ерөнхийд нь байршуулав. Гуравт, өөрчлөлт нээлтийн бодлогыг гүнзгийрүүлэхийг онцлов. Дөрөвт, эдийн засгийн тогтвортой өсөлт, бүтцийг сайжруулахыг ахиулна. Тавд, ардын амьжиргааг сайжруулах, нийгмийн байгуулалтыг цаашид ахиулна. Зургаад, засгийн газрын өөрийн байгуулалтыг эрчимжүүлнэ.
Энэ оны засгийн газрын тайлан 18 мянга орчим үгтэй, Хятадын засгийн газрын 2015 оны ажлыг бүх талаар төлөвлөв.
Хурлын хөтөлбөрийн дагуу, Төрийн зөвлөлийн 2014 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал хийгээд 2015 оны улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тайлан, 2015 оны төлөвлөгөөний төсөл, Төрийн зөвлөлийн 2014 оны төвийн болон орон нутгийн төсвийг хэрэгжүүлсэн байдал хийгээд 2015 оны төвийн болон орон нутгийн төсвийн төслийн тайлан, 2015 оны бүх Хятадын төсвийн төслийг хэлэлцэнэ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |