• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүс нутгийн хөгжлийн шинэ орон зайг өргөтгөнө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-05 14:01:08

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян бүс нутгийн хөгжлийн шинэ орон зайг өргөтгөнө хэмээн онцлов. Хятадын баруун бүсэд зам харилцаа, эрчим хүч, усан аж ахуй, экологийн чухал төслүүдийг ажиллуулж, зүүн хойд нутгийн аж үйлдвэрийн хуучин баазыг бүх талаар дэмжинэ. Зүүн нутгийг урьдаар хөгжүүлэхийг баримталж, хил хязгаар ядуу нутгийг дэмжихээ эрчимжүүлэн, бүс нутгийн ялгаатай хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. "Нэг бүс нэг зам"-ын байгуулалт, бүс нутгийг нээн хөгжүүлэхийг уялдуулж, Ази Европын шинэ төмөр зам, авто зам, далайн гарцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Бээжин Тяньжинь Хэбэйгийн нэгдмэл хөгжлийг дэмжиж, зам харилцааны интеграцчилал, хүрээлэн буй орчныг хамгаалах, үйлдвэрлэлийг шат өгсүүлэх ажилд шинэ ахиц гаргана.

Хятад улс тэнгисийн том орон, тэнгисийн стратегийн төлөвлөгөө гаргаж, тэнгисийн эдийн засгийг хөгжүүлэн, тэнгисийн экологийг хамгаална. Тэнгисийн маргааныг сайтар зохицуулж, хоёр талт олон талт тэнгисийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, тэнгисийн хүчирхэг орныг байгуулах зорилтын төлөө хүчин зүтгэнэ. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе