• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тогтолцооны инновацаар технологийн инновацийг ахиулах хэрэгтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-05 15:18:43

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, тогтолцооны инновацаар технологийн инновацийг ахиулах хэрэгтэй гэжээ.

Тэрээр, шинийг зохион бүтээхэд хүн хамгийн зангилаа болно. Шинжлэх ухааны үр бүтээлийг ашиглаж, ашгийн удирдлагын өөрчлөлтийг түргэтгэж, хувьцааны эрх болон ашгаа хуваах бодлогын хэрэгжилтийг өргөтгөн, шинжлэх ухааны үр бүтээлийг хувиргах, үүрэг хариуцлага бүтээлийн эрх зүйн тогтолцоог сайжруулж, инновацийн боловсон хүчин үр ашгийгаа хуваалцах ёстой болгох. Эрдэмтэн судлаачдын солилцооны бодлогыг ахиулж, шинжлэх ухааны үнэлгээ, мэргэжлийн цол тогтоох болон улсын урамшууллын дүрэмд шинэчлэл хийж, судалгааны төвийг төрөл хуваан өөрчилчхийг ахиулах хэрэгтэй.
  
Аж ахуйн нэгж бол технологийн инновацийн гол хүчин юм. Аж ахуйн нэгжийн нээлт хийх зардал, татварын хөнгөлөлт, дээд шинэ техникийн аж ахуйн нэгжийг тэтгэх зэрэг хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэн, аж ахуйн нэгжийн инновацийн хөрөнгө оруулалтын нэмэгдлийг урамшуулах хэрэгтэй гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе