• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Том чухал өөрчлөлтөөр шинэ ахиц гаргана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-05 11:01:08

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлаа тайлагнаж, "өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх" тухай ярихдаа, өөрчлөлт нээлт бол хөгжлийг ахиулах хамгийн чухал хөдөлгүүр. Тиймээс эрхбиш эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтөөр гол болгон өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, бүх талыг нэгдэлтэй төлөвлөн, хянуур бодитой ажиллаж, улс орны хөгжлийн ерөнхий байдалтай холбогдсон том чухал өөрчлөлтөөр шинэ ахиц гаргаж, хөгжилд хөдөлгүүр, эрч хүч олгох хэрэгтэй гэжээ.

Тэрээр, засаглалын цомтгохоо нэмэгдүүлж, хянаж удирдахыг өөрчлөлтийн эрчтэй уялдуулах хэрэгтэй. Энэ жил засаг захиргааны бас нэг бүлэг хянан зөвшөөрөх ажлыг цуцлах юм уу дор шатны байгууллагад олгож, засаг захиргааны бус хянан зөвшөөрөх ажлыг бүхнийг цуцалж, засаг захиргааны хянан зөвшөөрөх удирдлагын тогтолцоог байгуулж журамжуулна. Үүний зэрэгцээ, хөрөнгө оруулах, хөрөнгө нийлүүлэх тогтолцооны өөрчлөлтийг олон талаар ахиулж, засгийн газраас хөрөнгө оруулах төслийг хянан зөвшөөрөх цар хэмжээг ихээр багасгаж, эрхийг дор шатны байгууллагад олгоно.  

Харин үнэ ханшийн тогтолцооны өөрчлөлтийг түргэн хийж, засгийн газраас үнэ ханшийг тогтоох бараа бүтээгдэхүүний төрөл зүйлийг ихээр багасгаж, зах зээлд өрсөлдөх хүчтэй бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний ажил төрлийг бүхнийг нээлттэй болгоно. Санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг бүх талаар хийж, журамжсан, нээлттэй төслийн удирдлагын тогтолцоо байгуулж, төв засгийн газар болон орон нутгуудын хуульд заасан нууц тоо баримтаас бусад мэдээ мэдээллийг бүхнийг нээлттэй болгож, нийгмийн хяналтыг хүлээнэ. Үйлчилгээний чанартай бодит эдийн засгийн эргэн тойронд банк санхүүгийн өөрчлөлтийг ахиулж, хуулийн дагуу иргэдийн хөрөнгөөр дунд жижиг оврын банк зэргийг байгуулахыг дэмжинэ. 

Түүнчлэн төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хөрөнгийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн хүчин чадавхыг ангилан тогтоож, өөрчлөлтийг төрөл хуваан урагшлуулна. Хувийн хэвшлийн эдийн засаг бол Хятад улсын эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг тул бизнес эрхлэгчдийн авьяасыг бүрэн бадруулж, иргэний эрхлэлттэй хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлого, арга хэмжээг бүх талаар хэрэгжүүлэн, эдийн засгийн олон төрлийн тогтолцоонд амьжиргааны эрч хүч сэлбэн, хуулийн этгээдүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж баталгаажуулна гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе