|
|
||
Хятад улс батлан хамгаалалт болон цэрэг армийн байгуулалтаа эрчимжүүлэх нь үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал болон хөгжил цэцэглэлтээ хамгаалах үндсэн баталгаа юм гэж Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлаа тайлагнахдаа хэллээ.
Тэрээр онцлохдоо, шинэ төлөв байдалд ХКН цэрэг армиа хүчирхэгжүүлэх зорилтын дагуу цэрэг арми дахь намын үнэмлэхүй удирдах эрхийг баталж, олон салбар цэрэг армийн байлдах бэлтгэлийг нэгдэлтэй төлөвлөж, хил хязгаар, тэнгис, агаарын сэргийлэлт хамгаалалтыг тогтвортой байлгана. Түүнчлэн цэрэг армийн ар талын үйлчилгээний орчин үеийн байгуулалтыг тал бүрээр ахиулж, үндэсний батлан хамгаалалтын эрдэм шинжилгээ болон дээд шинэ техникийн зэр зэвсэг, тоног төхөөрөмжийн судалгаа болон шинийг бүтээх эрч хүчийг нэмэгдүүлж, батлан хамгаалалтын аж үйлдвэрийг хөгжүүлнэ. Батлан хамгаалалт болон цэрэг армийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, хууль дүрмийг чангатгана. Мөн зэвсэгт цагдаагийн хүчний байгуулалтыг эрчимжүүлж, нийт иргэдийн батлан хамгаалалтын ойлголт ухамсрыг дээшлүүлж, бэлтгэл хүчний байгуулалтыг нэмэгдүүлж, цэрэг арми болон иргэд хоорондын нэгдэл уялдааг ахиулна гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |