• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрчим хүч хэмнэн хүрээлэн буй орчныг хамгаалах ажлыг эрчимжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-05 11:41:40

Эрчим хүч хэмнэн бохирдол багасгах, хүрээлэн буй орчныг хамгаалах ажлыг эрчимжүүлж, энэ онд нүүрстөрөгчийн давхар ислийн гаргалтыг 3.1 гаруй хувиар багасаж, химийн аж үйлдвэрийн хүчилтөрөгчийн эрэлт шаардлага, Азотын давхар ислийн гаргалтыг 2 орчим хувиар бууруулж, хүхрийн давхар исэл, азотын давхар ислийн гаргалтыг тус тус 3 болон 5 орчим хувиар багасгана гэж Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян онцоллоо.

Тэрээр, агаар мандлын бохирдлыг сэргийлэн засах үйл ажиллагааны төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлэн, бүс нутаг хамтран сэргийлж, хамтаар зохицуулах тогтолцоог ажиллуулж, нүүрсээр цахилгаан гаргах станцын тоног төхөөрөмжийг өөрчлөн шинэчилж, гол гол бүс нутгийн нүүрсний хэрэглээг өсгөхгүй байх болно. Үүний зэрэгцээ, шинэ эрчим хүчний авто машины ашиглалтыг нэмэгдүүлж, шатахууны стандарт, чанарыг дээшлүүлж, цаг агаарын өөрчлөлтийг идэвхтэй зохицуулан, нүүрстөрөгчийн гаргалтын эрхийн арилжааны туршилтын цар хүрээг өргөтгөж, хүрээлэн буй орчны бохирдлыг гуравдагч талаас сэргийлэн засах ажлыг ахиулж, хүрээлэн буй орчныг хамгаалах тухай хууль боловсруулах ажлыг эрчимжүүлнэ.

Эрчим хүчний ерөнхий хэрэглээг тогтоон барьж, аж үйлдвэр, зам тээвэр, барилга байгууламж зэрэг гол салбаруудын эрчим хүч хэмнэх эрчийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн орчил эдийн засгийг идэвхтэй хөгжүүлж, эрчим хүч хэмнэсэн, хүрээлэн буй орчинд халгүй ажил төрлийг шинэ тулгар ажил төрөл болгон хөгжүүлнэ.

Экологийн том чухал төслийн байгуулалтыг ахиулж, экологийн хүчин чадавхын чухал бүсийг өргөтгөж, энэ жилдээ багтаан шинээр 666667 га тарианы газрын хөрсийг сэргээн, 6000000 га талбайг ойжуулна гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе