27 улс орон Азийн Дэд Бүтцийн Барилга Байгуулалтын Хөрөнгө Оруулалтын Банкийг үндэслэгч орон болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж Хятадын Сангийн сайд Лоу Живэй 6-ны өдөр 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хуралд тэмдэглэжээ.
Азийн Дэд Бүтцийн Барилга Байгуулалтын Хөрөнгө Оруулалтын Банк бол Хятад улсын үүсгэн санаачилсан бүс нутгийн, нээлттэй, олон талт хөгжлийн байгууламж юм. Эн тэргүүнд, бүс нутгийн хэмжээнд үндэслэгч орныг хайх бөгөөд бүс нутгийн нээлттэй үзэл баримталж, бүс нутгийн бус улс орнууд оролцохыг ч сайшаана гэж Хятадын Сангийн сайд илэрхийлэв. /D/