|
|
||
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганд Оросын хэвлэлүүд ихээхэн анхаарал тавьж, Хятадын засгийн газрын өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх стратеги Орост үр өгөөжтэй хэмээн мэдээлж байна.
"Өнөөдрийн Орос" олон улсын мэдээний агентлаг Хятад судлаачийн үзэл баримтлалаас иш татаж, Хятад улс өөрчлөлт шинэчлэлтээ үргэлжлүүлэн, гадаадын хөрөнгийн урсгалд дотоодын зах зээлийг нээлттэй байлгахаа өргөтгөх юм. Хятадын засгийн газрын ажлын тайланд дурдсан агуулгууд дэлхийн эдийн засагт ач тусаа өгөх болно гэлээ. Өгүүлэлд, Хятад улс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг урагшлуулна. Энэ нь Орос болон бусад хөршүүддээ хөгжлийн сайхан боломж авчирна. Ялангуяа Оросын ойрх дорнод, Сибирьт маш их ашигтай хэмээн тэмдэглэжээ.
Ерөнхий сайд Ли Кэчяны тайланд, Хятад улс өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэн, гадаадад нээлттэй байдлаа өргөтгөж, гадаад хөрөнгөнд нээлттэй аж ахуйн нэгжийн тоог ч нэмэгдүүлж, гадаадаас Хятадын зах зээлд хөрөнгө оруулахыг батлан зөвшөөрөх журмыг дөхөмчилнө гэж дурдлаа. Үүний улмаас Хятад улс гадаадын хөрөнгийг улам нааштай, үр ашигтай татах юм гэж Оросын Тасс агентлаг мэдээлжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |