Хятадын сангийн сайд Лоу Жи Вэй 6-ны өдөр 12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятадын орон нутгийн өр шир ерөнхийдөө хянаж болох төвшинд байна гэжээ.
Лоу Жи Вэй, сангийн яам орон нутгийн өрийн хамгийн шинэ тоо баримтыг хянан шалгаж байна. Дүн нь хараахан гараагүй байгээ. Гэвч орон нутгийн өр ерөнхийдөө хянаж болох түвшинд байна. Зарим нутгийн өрийн хэмжээ хэтэрхий их байна. Сангийн яам үүнд дээд хэмжээгээр анхаарал хандуулж байгаа. Хятад улс орон нутгийн өрийг зохицуулах бодлоготой юм гэжээ. /Баатар орчуулав/