• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөрөнгө оруулалтын цар хүрээг өргөтгөх замаар эдийн засгийн өсөлтийг дайчилна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-06 16:49:00

5-н болсон УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 3-р чуулганы хэвлэлийн бага хуралд, Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Шүй Шяоши хэлэхдээ, 2015 онд Хятадын эдийн засгийн дарамт их, үр ашиг ч их байгаа болохоор итгэл зориг буурахгүй юм. 2015 онд хөрөнгө оруулалтын цар хүрээг өргөтгөх замаар эдийн засгийн өсөлтийг дайчлах боловч энэ нь тийм ч хүчтэй сэдэл болохгүй гэжээ.

Өнгөрсөн жил, Хятадын эдийн засгийн өсөлт 7.4 хувийн үзүүлэлттэй байсан нь шинэ зуунд орсноос хойших Хятадын эдийн засгийн өсөлтийн хамгийн доогуур үзүүлэлт болж, Хятадын эдийн засаг ихээр буурч мэднэ гэсэн гадаадынхны таамаглалыг бий болгожээ. Энэ талаар Шүй Шяоши хэлэхдээ, 2014 оны эдийн засаг нийгмийн хөгжилд, бэрхшээл их учрах болно гэсэн төсөөлснөөс гадуур Хятадын эдийн засаг тогтвортой өсөж, юмны үнэ тогтвортой, ажлын байрын хангалт тогтвортой байхыг биелүүлж, эдийн засгийн өсөлтийн чанар чансаа зохих хэмжээнд дээшилсэн гэжээ. Тэрээр хэлэхдээ,

Өнгөрсөн оны хүчин зүтгэлээр, эдийн засаг нийгмийн хөгжил хүмүүсийн анхаарлыг татсан амжилтанд хүрч, урьдын төсөөлснөөс илүү сайн 3 тогтвортой үр дүнг бий болгосон. Тухайлбал, нэгд, эдийн засаг тогтвортой хөгжиж, өсөлтийн хэмжээ 7.4 хувьд хүрч, зүй зохистой цар хүрээнд үйл ажиллагаа явуулсан. Хоёрт, юмны үнэ тогтвортой байж, CPI 2 хувиар өссөн. Гуравт, ажлын байрны хангалт тогтвортой байж, 2014 онд хот хөдөөд 13 сая 220 мянган хүн шинээр ажлын байртай болж, урьдчилан төсөөлсөн зорилтоос давсан байна гэжээ.

2015 онд Хятадын макро эдийн засгийн байдлын талаар Шүй Шяоши хэлэхдээ, дотоод гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр, эдийн засгийн дарамт мөн л их байх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,

Одоогоор олон улсын эдийн засагт тодорхой бус, тогтворгүй хүчин зүйл нэлээд бий. Тухайлбал, ам доллар хүчирхэгжих, нефтийн үнэ буурах, эдийн засгийн цогцуудын валютын бодлогод задрал гарах, шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцуудын өсөлт удаашрах зэрэг нь Хятадын эдийн засагт сөрөг нөлөө учруулах болно гэжээ.

Хятадын эдийн засаг шинэ төлвөөр хөгжих үе шатандаа орсон хэдий ч ерөнхий чиг хандлага үндсэндээ өөрчлөгдөхгүй гэж Шүй Шяоши онцолжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ,

Хэдийгээр эдийн засгийн өсөлтөд буурах хандлага гарсан ч буураагүй байна. Хэт үйлдвэрлэлийг зохицуулах нь бэрхшээлтэй хэдий ч зориг мохоогүй байна. Хэдийгээр зарим эрсдэл оршиж байгаа хэдий ч зохицуулах орон зай байсаар байгаа болохоор бидэнд итгэл зориг бий гэжээ.

5-ны өдөр нийтэлсэн засгийн газрын ажлын тайланд, Хятадын засгийн газар 2015 онд улс ардын үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээг 7 хувь орчим байлгах зорилт тавив. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд, шинээр хөгжиж буй аж үйлдвэр, шинэ салбар, шинэ хэв загвар, шинэ бүтээгдэхүүнийг оролцуулсан эдийн засгийн шинэ өсөлтийг сайтар хийх хэрэгтэй гэжээ.

Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо өнгөрсөн онд "хөрөнгө оруулалт"-ын багц бодлого боловсруулан гаргаж, мэдээ мэдээлэл, цахилгаан хүч, нефть байгалийн хий, интернет төсөл, цэвэршүүлсэн эрчим хүч, төмөр зам, усан ашиглалт зэрэг том том салбарт оруулах хөрөнгө оруулалтын эрч хүчээ нэмэгдүүлсэн юм. Энэ нь гадаадынхны сэжиг тааврыг нэмэгдүүлж, Хятад улс шинэ ээлжийн хатуу сэдэлтийн арга хэмжээ авч байна гэсэн буруу олголтыг бий болгожээ. Энэ талаар Шүй Шяоши хэлэхдээ,

Хятад улс бол их гүрэн, өдгөө мөн л аж үйлдвэржилт, хотжилтын явцдаа байна. Бидний хөрөнгө оруулалт хийх салбар олон, хөрөнгө оруулалтын нөөц хүчин их байгаа. Иймээс хөрөнгө оруулалт хийх салбараар ирж, хөрөнгө оруулалт хийхээ эрчимжүүлэх шаардлагатай нь мэдээжийн хэрэг. Үүнд ямар нэг сэдэлт хийх асуудал оршихгүй. Харин хөрөнгө оруулалтын цар хүрээг зохицуулж, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх явдал юм гэжээ.

Шүй Шяо-ши хэлэхдээ, засгийн газраас зарим найдвартай төслийг гаргаж, нийгэм нийт, хувь хүний хөрөнгө оруулалтаар хийх хэрэгтэй. Засгийн газраас хөрөнгө оруулалтын тогтолцооны өөрчлөлтийг улам гүнзгийрүүлж, бодлогын шинжтэй хөрөнгө оруулалтын байгууллага, фонд, нийгмийн баталгаа, даатгал, зээл, нийгмийн олон төрлийн хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалттай компанитай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтын цар хүрээг хамтаар өргөтгөх хэрэгтэй гэжээ.

\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе