|
|
||
Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, Худалдааны Яам ноднин жилийн 11-р сард "Гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах аж үйлдвэрийн удирдамжийн каталог"-ийг шинэчилэх үеэр нээлттэй санал хурааж, гадаадын хөрөнгө оруулахыг хязгаарласан аж үйлдвэрлэлийн нэрсийн жагсаалтыг хорогдуулж, хязгаарласан 79 аж үйлдвэрлэлийн тоог 39 болгон бууруулсан юм.
Эдгээр нэрсийн жагсаалтаас үзвэл, гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлалтын жагсаалтыг бууруулсан жагсаалтад ган, этилен, газрын тос боловсруулах, цаас үйлдвэрлэх, нүүрсний химийн тоног төхөөрөмж, автомашин электроник, Хятад архи үйлдвэрлэх зэрэг багтаж байна. Үүний зэрэгцээ гадаад хөрөнгө оруулагчдын орчин үеийн хөдөө аж ахуй, өндөр шинэ технологи, тэргүүний үйлдвэрлэл, эрчим хүч хэмнэх, байгаль орчин хамгаалах, шинэ эрчим хүч, орчин үеийн үйлчилгээ зэрэг салбарт хөрөнгө оруулахыг дэмжинэ гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |