• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн итгэл буурахгүй

CRI       (GMT+08:00) 2015-03-06 09:42:59

Хятадын хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Шю Шаоши 5-ны өдөр 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулганы хэвлэлийн бага хуралд, 2015 онд Хятадын эдийн засгийн дарамт бага бус, сайн тал нь бага бус, өсөлтийн итгэл буурахгүй гэжээ.

Шю Шаоши, улсын дотоодын орчноос үзэхэд, Хятадын эдийн засгийн буурах дарамт их байна. Олон улсын эдийн засгийн тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйл нэлээд их байж, ам долларын ханш эрчимжиж, нефтийн үнэ буурч, эдийн засгийн гол цогцын валютын бодлого адил биш, шинэ тулгар хөгжиж байгаа эдийн засгийн нэмэгдэл удааширч эхэлжээ. Эдгээр нь Хятадын эдийн засагт нөлөөлөх юм гэжээ. Тэрээр, Хятадын эдийн засаг хөгжлийн шинэ төлөвт ороод байгаа бөгөөд ерөнхийдөө сайн тийш байх үндсэн зүйл өөрчлөгдөөгүй юм. Эдийн засгийн өсөлт саарч байгаа хэдий ч ихээр буурах хандлага гараагүй. Хэт үйлдвэрлэлийг зохицуулахад маш бэрх байгаа ч гэсэн шинэ тулгар аж үйлдвэр сайн хөгжиж байна. Далд эрсдэл оршсоор байгаа хэдий ч зохицуулалтын арга барилын орон зай их байсаар байна гэжээ.

Хөрөнгө оруулалтад чиглүүлэн Шю Шаоши хэлэхдээ, хөрөнгө оруулалтын зангилаа үйлдлийг бадруулах хэрэгтэй хэвээр байна гээд ихээр сэтэл өгөх гэгчийг үгүйсгэсэн байна. Шю Шаоши, одоо хамгийн чухал нь засгийн газар хөрөнгө мөнгөний урсгал сайтай тогтвортой ашиг олж болох төслийг бий болгон нийгмийн хөрөнгө, иргэний хөрөнгийг татан оруулах хэрэгтэй гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе