|
|
||
Шагай бол монголчуудын эртнээс үр хүүхэд өсвөр багачууддаа наадуулсаар ирсэн үндэстний өвөрмөц, өнө удаан түүхтэй уламжлалт наадам юм. Шагайн соёл баргуудын дунд онцгой байр суурьтай, эрт үеэс нүүдэл соёлын чухал хэсэг болгож, тоглож наадан, уламжлан хөжүүлсээр ирсэн билээ.
Баргуудын уламжлалт соёлыг хөгжүүлэх зорилгоор Шинэ барга баруун хошууны Соёл тамир радио телевизийн товчооноос эрхэлж, Шинэ барга баруун хошууны "Шагайн соёлын нийгэмлэг"-ийн бэлтгэл дугуйлангаас зохион байгуулсан Шинэ барга баруун хошууны 2015 оны хөхөгчин хонин жилийн цагаан сарын арван гуравны өдөр Алтан-Эмээл балгасны Эрдэнэ уул хороололд зохион явуулав.
"Энэ удаагийн наадамд олон хүн ирсэн байна. Энэ нь туйлын баярлууштай юм. Гэхдээ настайчууд, ахмад насны хүн олонхи тоог эзлэж, залуус цөөхөн байна. Иймээс би энэ завшаанаар нутгийн ахмадуудаас шагайн наадгайн тухай асууя гэж бодож байна. Шагайн соёлоо хамгаалж хөгжүүлэхэд өөрийн өчүүхэн хувь нэмрээ оруулъя гэж бодож байна" гэж уралдаанд оролцсон Хэрлэн сумын Цэнгэл гацааны Гантулгыг сурвалжлахад ярьсан юм.
Энэ удаагийн "Шагайн соёлын найр"-анд азын дөрөв орхиж аз хийморио үзэх уралдаан, шагай сумалж авах уралдаан, борхаг харвах уралдаан, дөрвөн бугатай буга тавих уралдаан зэрэг уралдаан зохиов.
Энэ удаагийн уралдаан монгол уламжлалт соёлдоо хайртай, шагайн соёлдоо дуртай хүмүүсийн идэвхийг нэмэгдүүлж, тэдэнд уламжлалт наадгайгаа сэргээн тоглох боломж олгов. /Урьхан, зураглаач Хэрлэн, Цэнгэл, Сурнаа/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |