• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засаг ирэх 20 жилд 8 хувийн хурдаар өсөх нөөц хүчтэй гэдэгт итгэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-07 14:36:21

3-р сарын 6-нд болсон хэвлэлийн бага хуралд, ХАУТЗЗ-ийн БХ-ын хорооны гишүүн, нэрт эдийн засагч Линь И-фү, олны анхаарлыг татаж бий Хятадын эдийн засгийн өсөлтийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулах үедээ, Хятадын эдийн засаг ирэх 20 жил 8 хувийн хурдаар өсөн нэмэгдэх нөөц хүчинтэй гэж би үзэж байна. Гэхдээ миний хэлж байгаа нь нөөц хүч, харин ирэх 20 жилд Хятадын эдийн засаг 8 хувийн хурдаар өснө гэсэн үг биш. Нөөц хүч болон бодит өсөлт ялгаатай юм гэжээ.

"Эдийн засгийн өсөлтийн хөдөлгөх хүчний механизм юу вэ гэдэгт үндэслэн, Хятадын эдийн засгийг 20 жилд 8 хувийн хурдаар өсөх нөөц хүчинтэй гэж үзэж байгаа юм. Мэдээжээр эдийн засгийн өсөлт бол хөдөлмөр үйлдвэрлэлийн үр ашиг байнга дээшилсний үр дүн бөгөөд түүний үндэс бол технологи тасралтгүй шинэчлэгдэн, аж үйлдвэрийн зэрэглэл тасралтгүй шат өгсөх явдал юм" гэж Линь И-фү илэрхийлжээ. /D /

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе