|
|
||
7-нд Хятадын Худалдааны яамны сайд Гао Хүчэн УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын хорооны 3-р чуулганы хэвлэлийн бага хурлын үеэр, "Энэ оны засгийн газрын ажлын тайланд дурдсан экспорт импортын өсөлтийг 6% орчимд хүргэх зорилтыг биелүүлэх нөөц боломж бүрэн бий" гэж тэмдэглэв.
Энэ оны 1-р сард Хятадын экспорт импорт 10 хувиар буурсан юм. Гао Хүцэн ирэх саруудын байдлын тухай ярихдаа, урьдчилсан төсөөлөл болон дүн шинжилгээнээс үзэхэд, 2-р сард экспорт импорт мөн уналттай байсан хэдий ч хувь хэмжээ нь маш их багассан, 3-р сард экспорт импорт эргээд хэвийн өсөлттэй байх болно гэлээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, одоогоор Хятадын болон олон улсын худалдааны орчин онц илэрхий сайжраагүй хэвээр байна. 2015 онд 6 хувийн өсөлтийн зорилтыг биелүүлэхэд, нэгд, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг дэмжих бодлогоо үргэлжлүүлэх, хоёрт, эдийн засгийн шилжилт өөрчлөлт болон аж ахуйн нэгжийн бүтцэд зохицуулалт хийх эрч хүчээ нэмэгдүүлэх, гуравт, экспортын борлуулалтын шинэ хэв загварыг хөгжүүлэн дэмжих, дөрөвт, аж ахуйн нэгжийн гадаад худалдааны экспортын өсөлтийг тогтвортой байлгах олон улсын өрсөлдөөний үр ашигтай орчинг бий болгох явдал юм гэлээ.
\Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |