|
|
||
7-нд Хятадын худалдааны яамны сайд Гао Хүчэн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулганы хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Америкийн Дэлхийн худалдааны байгууллагын маргааныг зохицуулах механизмаар дамжуулан Хятадын холбогдох салбар нөхвөр олгож байна гэж зарга мэдүүлсэн нь оргүй газар овоо босгож байгаа хэрэг гэж Хятадын тал анхны үнэлгээгээр үзэж байна гэжээ.
Гао Хүчэн, Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын нөхвөр олгох тухай дүрэм зэргийг хүндэтгэсээр ирсэн юм. Америкийн тал зарга хийж байгаад Хятадын тал харамсаж байгаа бөгөөд нарийн хянамгай хандах болно. Хятадын тал Дэлхийн худалдааны байгууллагын маргааныг зохицуулах механизмын дүрмийн дагуу, ДХБ-гийн гишүүний хувиар эрхийнхээ дагуу өөрийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэх болно. Зөвшилцөл болон маргааныг зохицуулах механизмын дагуу энэ асуудлыг зохистой зохицуулах болно гэжээ.
2-р сарын 11-нд Америк Хятадын гадаад худалдааны өөрчлөлтийн шат ахих үлгэр жишээ бүс болон олон нийтийн үйлчилгээний тавцангийн нөхвөр олгох аргын талаар ДХБ-ын маргааныг зохицуулах механизмын дагуу зөвшилцөхийг шаардаж, Хятад улс уг хоёр тавцангаар аж ахуйн нэгжид ДХБ-ын дүрмийг зөрчсөн экспортын нөхвөр олгож байна гэж тэмдэглэжээ.
\Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |