• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн баримт бичгийг дуусгалаа

CRI       (GMT+08:00) 2015-03-07 13:35:40

Хятадын худалдааны яамны сайд Гао Хүчэн 7-ны өдөр 12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы хэвлэлийн бага хуралд,  есөн удаагийн хэлэлцээгээр дамжин Хятад Америк хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн баримт бичгийн талаарах хэлэлцээгээ үндсэнд нь дуусгалаа гэжээ.

Хятад Америкийн хөрөнгө оруулалтын хэлэлцээ бол Хятад Америк гэх дэлхийн хоёр гурав дахь том эдийн засгийн цогцын хооронд болсон чухал хэлэлцээ юм.
 
Гао Хүчэн хэлэхдээ, Хятад Америк хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар дэлхийн хөрөнгө оруулалтын дүрэмд гүн гүнзгий алс хэтийн үр нөлөө үзүүлэх болно. Энэ онд Хятад Америкийн төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтын ёсоор сөрөг жагсаалтын хуудсыг солилцох болно.

Хятад Америк адил бус хөгжлийн түвшинд байж, улс орны байдал харилцан адилгүй, хөгжлийн хэв загвар ч ондоо байна. Сөрөг жагсаалтыг солилцох нь хоёр орны хувьд бүгд сорилт байсан. Хоёр талын хэлэлцээний баг илэн далангүй ойлголцсоор ирсэн гэжээ.

/Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе