|
|
||
Хятадын худалдааны яамны сайд Гао Хүчэн 7-ны өдөр 12-дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулганы хэвлэлийн бага хуралд, Хятад улс АСЕАН-ын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрээ шат өгсүүлэх бол энэ оны чөлөөт худалдааны бүс байгуулах гол ажил болно гэжээ.
Гао Хүчэн, Хятад улс чөлөөт худалдааны бүс байгуулж байгаа нь эргэн тойрны орнуудаа харгалзан, "нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг харгалзан дэлхий дахинд хандсан өндөр стандарттай чөлөөт худалдааны бүсийн сүлжээ байгуулах болно. Хятад АСЕАН-ын чөлөөт худалдааны бүсийн шат ахисан хэлэлцээр бол энэ оны гол ажил болно. Хятадын тал Өмнөд Ази, Төв Ази, Африк, Латин Америк, Европын зарим бүс, улс оронтой чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийн зарим нь судалгааны шатанд, зарим нь зөвшилцөл хийж, зарим нь хэлэлцээр хийж байна гэжээ.
Гао Хүчэн, Хятад БНСУ-ын чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийг дуусгаж, энэ онд хэлэлцээр байгуулахаар байна. Үүний үндсэн дээр Хятад Япон БНСУ-ын чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээрийг ахиулах болно гэжээ.
Одоо болтол Хятад улс 20 гаруй улс орон бүс нутагтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад байгаа нь Хятадын экспорт импортын 30 орчим хувийг хамарч байна.
/Э.Г/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |