• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд тэнгисийн арлуудын бүтээн байгуулалтын тухай ярив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-08 13:30:45
8-нд Бээжин хотноо Хятадын Гадаад харилцааны яамны сайд Ван И, Хятад улс өөрийн тэнгис арал дээр шаардлагатай бүтээн байгуулалт өрнүүлэх ёстой. Энэ нь ямарваа хүнд чиглүүлсэн биш мөртөө ямар ч нөлөөгүй юм. "Зөвхөн хуульд нийцсэн байвал, бид хийх эрхтэй юм" гэжээ.

8-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган хэвлэлийн бага хурал хийлгэж, Ван И сэтгүүлчийн асуултад хариулах үедээ, "зарим улс орон бусдын нутаг дэвсгэрт "хууль дүрэм зөрчсөн барилга байгууламж" барьж байна. Харин бид ингээгүй мөртөө өөрийнхөө нутаг дэвсгэрт барилга барихдаа хэнээр ч хэлүүлж заалгахгүй юм" гэжээ.

Тэрээр, түүнчлэн Хятад улс өмнөд тэнгисийн аяллын эрх чөлөөг үргэлжлэн сайтар хамгаалж, шууд хэлцэл зөвшилцөл хийх замаар мөргөлдөөнөө энх тайвнаар зохицуулахаар чармайж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө өөрийн бүтээлч үүргээ гүйцэтгэх болно гэжээ.

Тэрээр, хөрш орнууддаа хэрэгжүүлж буй Хятадын гадаад бодлогын зорилго нь "дотно, үнэнч, ашигтай, багтаамжтай" ойлголтыг хэрэгжүүлж, найрсаг хөрш, аюулгүй хөрш, баян хөрш болохын төлөө юм. Энэхүү бодлого өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч ёсгүй юм гэж цохон тэмдэглэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе