"Хамтран ажиллаж, хамтдаа амжилтанд хүрэх" нь онцлог юм
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2015-03-08 13:53:43
8-нд Бээжин хотноо Хятадын Гадаад харилцааны яамны сайд Ван И, Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааны ойлголт маш баялаг агуулгатай. Түүний гол онцлог бол "хамтран ажиллаж, хамтдаа амжилтанд хүрэх" явдал юм гэжээ.
Ван И, хамтран ажиллаж, хамтдаа амжилтанд хүрэхээр гол болгосон олон улсын шинэ хэлбэрийн харилцаа байгуулах тухай ноднин Ши Жиньпин дарга санал дэвшүүлсэн юм. Энэхүү санаачилга цаг үеийн хөгжилтэй хөл нийлж, олон улсын харилцааны ойлголтод чухал шинэчлэл хийсэн юм гэжээ.
Ван И, даяарчлалын орчин нөхцөлд, олон орны ашиг сонирхол өдөр ирэх тусам уялдаж, улс хоорондоо соёл, итгэл үнэмшил, тогтолцоо адил бус ч хамтран ажиллаж, хамтдаа амжилтанд хүрэх нь хамгийн том нийтлэг конвенц юм. Хамтран ажиллаж, хамтдаа амжилтанд хүрэх олон улсын шинэ хэлбэрийн харилцаа байгуулах нь цор ганцаар байлдах хуучин арга хэлбэрийг орлож, ялалт байгуулсан нь бүхнийг идэх хуучинсаг сэтгэхүйг орхисон явдал юм гэжээ.
"Ерөнхийдөө, түүхэн их гүрэнтэй адилгүй нь гэвэл Хятад улс энх тайван, хөгжлөөр гол болгосон шинэ замналаа бие даан гаргаад байгаа юм". Тэрээр, "одоогоор бид дэлхийн олон оронтой хамт байж, хамтран ажиллаж, хамтдаа амжилтанд хүрэх шинэ замыг дахин гаргахад бэлэн байгаа юм" гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл