Хонконг, Макаогийн хөгжлийг дэмжих бодлого өөрчлөгдөөгүй
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2015-03-08 14:48:38
Жүншинь Агентлагийн мэдээ: 7-нд Бээжин хотноо Хятадын засгийн газраас Хонконгод суугаа харилцааны албаны дарга Жан Шяомин, төв засгийн газраас Хонконг, Макаогийн хөгжлийг дэмжих идэвхтэй байр суурь, бодлогын хандлага өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч ёсгүй юм гэжээ.
Жан Шяомин, ерөнхий сайд Ли Кэчяны энэ оны "Засгийн газрын ажлын тайлан"-д Хонконг, Макаогийн талаар өгүүлэхдээ, "эх газар хийгээд Хонконг, Макаогийн олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, улс орны өөрчлөлт нээлт, орчин үеийн бүтээн байгуулалтын явц дахь Хонконг, Макаогийн гүйцэтгэж буй онцгой үүргийг улам бадруулах болно" гэжээ.
Жан Шяомин, энэ үгийн агуулга маш баялаг юм. Төв засгийн газраас Хонконг, Макаогийн хөгжлийг улс орны ерөнхий хөгжлийн стратегийн үйл явц дунд төлөвлөн байршуулж, улс орны өөрчлөлт нээлт, орчин үеийн бүтээн байгуулалтад гүйцэтгэсэн Хонконг, Макаогийн түүхэн хувь нэмрийг төв засгийн газраас өндрөөр үнэлж, улс орны цаашдын хөгжлийн үйл явцад гүйцэтгэх Хонконг, Макаогийн онцгой байр суурь, үүргийг маш их чухалчилж, эх газар болон Хонконг, Макаогийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг төв засгийн газраас чухалчилж, Хонконг, Макао өөрийн өрсөлдөх хүчнээ дээшлүүлэх талаар дорвитой дэмжихийг харуулсан юм гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл