|
|
||
8-нд Бээжин хотноо Хятадын ГХЯ-ны сайд Ван И, "Нэг бүс нэг зам" маршал төлөвлөгөөнөөс хуучин хэрнээ залуу юм. Энэ хоёрыг зэрэгцүүлж ярьж болохгүй гэжээ.
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 8-ны өдөр болсон хэвлэлийн бага хуралд Ван И сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, "Нэг бүс нэг зам" 2000 гаруй жилийн түүхтэй эртний торгоны замыг уламжилж байгаа бөгөөд даяаршиж буй цаг үед буй болсон хамтын ажиллагааны үр дүн юм гэжээ.
"Нэг бүс нэг зам" -ын ажлыг хөгжүүлэхэд Хятад улс "хамтаар зөвшилцөн, хамтаар байгуулж, хамтаар хуваалцах" зарчмыг баримталж, эрх тэгш зөвшилцөж, улс орнуудын бие даасан сонголтыг хүндэтгэдэг. Бид ил тод, нээлттэй, улс орнуудын хөгжлийн стратегийг уялдаатай байлгаж, одоогийн бүс нутгийн хамтын ажиллагааны механизмтай харилцан нөхвөрлөхийг чухалчилдаг гэж Ван И хэлэв.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |