• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 оны Хятадын гадаад харилцааны гол асуудлыг танилцуулав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-08 14:36:19

8-нд Бээжин хотноо Хятадын ГХЯ-ны сайд Ван И, 2015 оны Хятадын гадаад харилцаан гол зангилаа үг бол "Нэг чухал зүйл, хоёр гол шугам" мөн. "Нэг чухал зүйл " гэдэг нь "Нэг бүс нэг зам"-ыг бүх талаар хөгжүүлэх явдал. "Хоёр гол шугам" бол энх тайван, хөгжлийн төлөө сайтар ажиллах явдал болно гэжээ.

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 8-ны өдөр болсон хэвлэлийн бага хуралд Ван И сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, 2014 он бол Хятадын гадаад харилцаанд өндөр амжилт гарсан жил, өргөжин хөгжсөн жил, шинийг бүтээсэн жил юм гэжээ.

Бид Шанхай хотноо Азид итгэлцэл хамтын ажиллагааг бэхжүүлэх дээд уулзалт, Бээжинд АПЕК-ыг зохион байгуулж, гадаад харилцааны энэ том үйл ажиллагаагаар дамжуулан түүхэнд Хятадын ул мөрийг үлдээсэн. Бид дэлхийн халуун цэгийн асуудлыг зохицуулахад идэвхтэй оролцон, олон улс, бүс нутгийн үйл хэрэг дэх Хятад улсын үүргийг бүрэн гүйцэтгэж байна гэж Ван И хэлэв.

Ноднингийн эцсийн байдлаар бид 70 гаруй улс орон, бүс нутгийн байгууллагатай харилцан адилгүй хэлбэрийн түншлэлийн харилцааг байгуулж, дэлхийг хамарсан түншлэлийн харилцааны сүлжээг буй болголоо гэж Ван И хэлжээ.

Тэрээр, бид НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тохиолдуулж, НҮБ-ын хөгжлийн дээд уулзалт, Олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, хөгжиж буй орнуудын ашиг сонирхолд нийцэх 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах шинэ тохируулалт хийхэд Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе