• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ, БНАСАУ-ын найрамдлыг эрхэмлэнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-08 14:37:16

8-нд Бээжин хотноо Хятадын ГХЯ-ны сайд Ван И, бид БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт найрамдлыг эрхэмлэж, хоёр орны харилцааны хэвийн хөгжилд хүчлэн зүтгэх болно гэжээ.

Тэрээр, БНХАУ, БНАСАУ-ын харилцаа бат бэх суурьтай, түр зуурын нөлөөнд автах ёсгүй. Хоёр орны удирдагч хэзээ уулзах талаар хоёр талын таатай байдлыг харгалзана гэжээ.

Ван И, Солонгосын хойгийн байдал ерөнхийдөө тогтвортой байгаад Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэсэн. Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, цөмийн зэвсэггүй болгох нь талуудын хамтын ашиг сонирхолд нийцнэ гэжээ.

Өдгөө Солонгосын хойг дахиад эмзэг үед орлоо. Холбогдох орнууд ухаалаг хүлээцтэй байж, зөв талын үгийг илүү хэлж, идэвхтэй явдлыг илүү хийж, зургаан талт хэлэлцээрийг дахин эхлүүлэхэд таатай орчин, боломж бүрдүүлж өгөхийг бид уриалж байна гэж Ван И хэлэв.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе