|
|
||
8-нд Бээжин хоиноо Хятадын гадаад харилцааны сайд Ван И, Олон улсын байдал Хятад Оросын харилцаанд нөлөөлөхгүй бөгөөд ямар ч 3 дахь талд чиглэхгүй. Хоёр тал стратегийн бат бэх итгэлцлийг бий болгож, хоёр орны харилцаа улам тогтвортой хөгжиж байна гэв.
Тэрээр, энэ оны хувьд Хятад Оросын ажил хэрэгч хамтын ажиллагаа олон шинэ үр дүнд хүрнэ. Бид хоёр талт худалдааг 100 тэрбум ам долларын зорилтод хүргэж, торгоны замын эдийн засгийн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг ажиллуулж, зүүн шугамын хийн хоолойн байгуулалтыг эхлүүлэх бөгөөд баруун шугамын хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэнэ гэв.
Ван И, Хятад Орос нь Аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхлэх орны хувьд, олон улсын энх тайван аюулгүй байдлыг хамгаалахын төлөө стратегийн зохицуулалт хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. 2015 онд, Хятад Орос хоёр тал фашизмыг ялсны 70 жилийн ойд зориулж олон арга хэмжээ зохион явуулна. Олон улсын шударга байдал, дэлхийн 2-р дайны ялалтыг бэхжүүлэхийн тулд хамтдаа хичээн зүтгэнэ гэв. \Урьхан
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |