|
|
||
8-нд Бээжин хотноо Хятадын гадаад харилцааны сайд Ван И, энэ оны намар Хятад улсын дарга Ши Жиньпин Америкт төрийн айлчлал хийнэ. Хоёр орны тэргүүн Ин Тайны уулзалтын дараа шинэ ахиц гаргаж, Хятад Америкийн шинэ хэлбэрийн их гүрний харилцаанд шинэ хүч сэлбэхийг хүсэн хүлээж байна гэв.
Ван И, Хятад Америкийн шинэ хэлбэрийн их гүрний харилцааг байгуулах нь түүхэнд байгаагүй шинэ үр дүн юм. Мэдээж олон саад тулгарах нь дамжиггүй. Гэвч хоёр талын ашиг сонирхол, эрин үеийн хөгжлийн шаардлагад нийцэж байгаа болохоор заавал ахиулах хэрэгтэй гэв.
Хоёр тал үнэнч санаа гаргаж, "сөргөлдөхгүй, мөргөлдөхгүй" байх зарчмыг баримтлан, харилцан хүндэтгэх үндсэнд "хамтран ажиллаж хамтаар ашиг олох" зорилтод хүрч чадна гэв.
Ван И, Бээжингийн АПЕК-ийн хурлын үеэр ирээдүйд чиглэсэн Ази Номхон далайн түншлэлийн харилцаа байгуулах саналыг Ши Жиньпин дарга дэвшүүлсэн юм. Үүнийг олон орон дэмжиж байна. Хятад Америк хоёр орон Ази Номхон далайн бүс нутагт олон холбоо барилдлагатай. Шинэ хэлбэрийн харилцаа байгуулахад эндээс эхлэх хэрэгтэй гэв.
Хятад Америк интернетийн том орны хувьд, интернет сүлжээний аюулгүй байдлын асуудлаар хамтын ашиг сонирхолтой. Интернетийн орон зай хоёр орны хамтын ажиллагааны шинэ салбар болохоос биш, санал зөрөлдөөний үндэс болох ёсгүй гэжээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |