• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян нар төлөөлөгчдийн хамт тайланг авч хэлэлцэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-08 15:36:22

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-гийн бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төвийн нарийн бичгийн дарга Лю Юүньшань, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли нар 7-ны өдөр 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулганы хэсэг төлөөлөгчдийн хамт засгийн газрын ажлын тайланг авч хэлэлцсэн байна.

Ли Кэчян Жянсү, Хэбэй мужийн төлөөлөгчидтэй уулзав. Тэрээр, Жянсү мужийн эдийн засаг далайцтай, өндөр төвшинд байгаа тул хөгжлийн тэргүүн эгнээнд явах ёстой. Нэгд, эдийн засгийн хөгжлийн шинэ төлөв байдалд өөрчлөлт нээлтийн дагуу хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчнийг бүтээх. Хоёрт, бүтээлч нээлтээр шинэ үр ашиг авчрах. Гуравт, Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжилд удирдах үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэжээ. Тэрээр, Хэбэй мужийн төлөөлөгчидтэй уулзах үедээ, Хэбэй муж элбэг баялаг нөөцтэй, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бүрэн, зам харилцаа хөгжсөн, хөгжлийн орон зай асар их байна. Тогтвортой өсөлт болон бүтцийн зохицуулалтаар дамжин шинэ зам нээх хэрэгтэй. Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн хамтын хөгжлийн явцад шинэ онцлох агуулга нэмэх хэрэгтэй. Олон улсын үйлдвэрлэлийн эрчим хүчний хамтын ажиллагаанд шинэ үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй гэжээ.

\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе