• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин нарын зэрэг удирдлага хэлэлцүүлэгт оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-09 20:48:22

9-ний үдээс өмнө, Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Лю Юньшань нарын зэрэг удирдлага 12 дах сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы хэсгийн хэлэлцүүлэгт оролцов.

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Гирин мужийн хэлэлцүүлэгт оролцов. Тэрээр Гирин мужийн бүтэн жилийн ажлыг үнэлээд, эдийн засгийн хөгжлийн шинэ байдалд зохицон, зүүн хойдын аж үйлдвэрийн хуучин баазуудыг хөгжүүлж, шинэ бүтээмжээр хөгжлөө ахиулан, аж үйлдвэрийн төвшинг дээшлүүлж, онцлог шинэ аж үйлдвэрүүдийг хөгжүүлэн, урт хугацаагаар өрсөлдөх чадалтай дорвитой аж ахуйн системийг бүрдүүлж, тогтолцооны харшлалыг арилгаж, аж үйлдвэрийн хуучин баазуудын нөөц хүчийг бадруулах хэрэгтэй гэлээ.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хар мөрөн мужийн хэлэлцүүлэгт оролцож, гишүүдийн саналыг сонсов. Тэрээр, Хар мөрөн муж хөгжлийн явц дахь бэрхшээлийг даван туулах шаардлагатай байна. Нэгт, эдийн засгаа тогтвортой нэмэгдүүлэн, бүтцийн зохицуулалтаа ахиулахын зэрэгцээ хөгжлийн шинэ арга зам хайх хэрэгтэй. Хоёрт, өөрчлөлт шинэчлэлээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ аж үйлдвэрийн хуучин баазуудыг хөгжүүлэх хэрэгтэй. Гуравт, ардын амьжиргааг баталгаажуулах хэрэгтэй гэлээ.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян Чүн чин хотын хэлэлцүүлэгт оролцож, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшань Хүн нань мужийн хэлэлцүүлэгт оролцож, гишүүдийн саналыг сонсож, чухал илтгэл тавьсан юм.
\Ц\
  
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе