• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нам төрийн удирдагч төлөөлөгчидтэй хэлэлцэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-09 11:17:10

8-ны үдээс өмнө Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли зэрэг нам төрийн удирдагчид 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы зарим төлөөлөгдийн багт оролцон, засгийн газрын ажлын тайланг авч хэлэлцэв. Ши Жиньпин Намын төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс эмэгтэй төлөөлөгч, гишүүн, бүх Хятадын салбар бүрийн эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэсэн байна.

Ши Жиньпин Гуаншигийн төлөөлөгчидтэй хамт тайлан хэлэлцэж чухал илтгэл тавив. Тэрээр, ядуурлыг бууруулах ажлыг зөв төлөвлөж, сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй, нэг ч үндэстний цөөнх, бүс нутгийг хоцроож болохгүй. Үндэстний цөөнхийн бүсийн хөгжлийг түргэтгэж, ард иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах ажлыг хуульд сайтар тусгаж, хилийн эмх журмыг хуулийн дагуу удирдаж, хилийн бүсийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй гэжээ.

Ли Кэчян Сычуаны төлөөлөгчидтэй хэлэлцэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжлийн хамгийн том эргэлтийн нөөц боломж төв болон баруун нутагт төвлөрч бий. Сычуань түргэн хөгжих нь чухал ач холбогдолтой юм. Нэгд, баруун бүс нутгийг нээн хөгжүүлэхэд хошууч үүрэг гүйцэтгэх. Хоёрт, эх газрын бүс нутгийн өөрчлөлт хөгжлийн тэргүүнд замнах. Гуравт, иргэдийн амьжиргааны асуудлыг ямагт чухалчлах хэрэгтэй гэлээ.

Жан Дэжян Ляонингийн төлөөлөгчидтэй хэлэлцэхдээ, эдийн засаг нийгэмд бий болж байгаа шинэ төлөв байдлыг зөв таньж, түүнд нийцсэн санаачилгатай идэвхтэй ажиллагаа явуулж, хөгжлийн боломжийг атган, шинэ төлөв байдалд эдийн засаг нийгмийн шинэ хөгжлийг биелүүлэх хэрэгтэй гэжээ.

Юй Жэншэн Хөхнуурын төлөөлөгчидтэй хэлэлцэхдээ, Хөхнуур бол бүх Хятадад стратегийн чухал байр суурьтай. Эдийн засаг нийгмийн шинэ төлөв байдалтай уялдуулж, "Нэг бүс нэг зам"-ын стратегид идэвхтэй нэгдэж, өөрчлөлт нээлтийг тууштай баримтлан, боловсрол, ажил эрхлэлт зэрэг иргэдийн анхаарал хандуулж буй асуудлыг түлхүү шийдвэрлэж, эко соёлын бүтээн байгуулалтаа чангатган, шинэ төлөв байдалд үндэстний шашин соёлын ажил, Түвд үндэстэн төвлөрөн суурьшсан бүс нутгийн ажлыг сайтар хийж, эдийн засгийн хөгжил, үндэстний эв нэгдэл, нийгмийн эв зохицонгуй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Лю Юньшань Гүйжөүгийн төлөөлөгчидтэй хэлэлцэхдээ, намыг удирдах гол ажил нь удирдах боловсон хүчнийг чанга удирдаж, туйлбартай, оновчтой, амин чухал зүйлсийг чангатгах хэрэгтэй гэжээ.

Ван Чишань Хайнаний төлөөлөгчидтэй хэлэлцэх үед, "Дөрвөн бүх тал" болоод "Тавыг нэгтгэх" нь бүтээн байгуулалтын баталгаа, намын удирдлагыг баримтлахын гол үндэс юм. Ажил байдалтай танилцаад илрүүлсэн асуудлыг даруй шийдвэрлэж, явдал болгоныг зохицуулж найдваржуулах хэрэгтэй гэжээ.

Жан Гаоли Шиньжяний төлөөлөгчидтэй хамт хэлэлцэхдээ, өнгөрсөн жилд Шинжяний өөрчлөлт хөгжил шинэ амжилтад хүрсэн. Төвийн шаардлага болон дарга Ши Жиньпиний чухал ярианы зориг санааны дагуу нийгмийг тогтвортой , урт удаан амар тайван байлгах ажлын гараанаас "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтын чухал боломжийг ашиглан, торгоны замын эдийн засгийн бүсийг байгуулж, олон үндэстний иргэдийн амьжиргааны төвшнийг дээшлүүлэн, экологийн орчныг хамгаалж, Шиньжянг тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе