|
|
||
БХАТИХ-ын төлөөлөгч, Хөхнуур мужийн Юйшүгийн түвд үндэстний өөртөө засах жөүгийн дарга асан Ван Юйхү 7-ны өдөр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Гурван мөрний эх орчмын бүсэд байгальд ээлтэй эдийн засгийг хөгжүүлэх болсноор экологийн орчин нэлээд сайжирч байна. Гурван мөрний эх орчмын экологийн орчныг илүү сайтар хамгаалахын тулд улсаас хууль тогтоох хэрэгтэй гэлээ.
Хөх мөрөн болон Хатан гол нь Хятадын хамгийн том мөрнүүд, Ланьцанжян мөрөн бол Хятадын баруун өмнөд бүсийн том мөрөн юм. Гурван мөрний эх үндэсний экологийн аюулгүйн байдалд онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хатан голын усны нийт хэмжээний 33.1%, Хөх мөрний 2%, Ланцанжян мөрний 14.7 хувийг гурван мөрний эхээс хангадаг. Энэ гурван мөрөн жил тутам доод урсгалдаа 60 тэрбум шоо метр ус цутгадаг.
Нэгд, улсаас Гурван мөрний эх орчмын бүс нутгийн экологийн орчныг хамгаалах тусгай хууль гаргах замаар гурван мөрний эх ундаргыг хамгаалах хэрэгтэй. Хоёрт, экологийн нөхөн олговрын механизм байгуулж, улсын сангаас Гурван мөрний эхийг хамгаалах бүсэд шилжүүлэх нөхвөрийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж Ван Юйхү санал болгожээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |