|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 3-р сарын 8-ны өдөр 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулганд БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан тавихдаа, өнгөрсөн жил БХАТИХ үндэсний хөгжлийн стратеги, өөрчлөлт нээлт, дипломат ажлын шаардлагын дагуу, АТИХ-ын дипломат харилцааны онцлог болон давуу талыг бадруулж, дипломат харилцааг идэвхтэй өрнүүлсэн. Үүнд, нэгд, тогтмол хугацааны харилцааны механизмыг гүнзгийрүүлэв. БХАТИХ болон Оросын Холбооны комиссын хамтын ажиллагааны хорооны 8-р хурлыг амжилттай хуралдуулж, БХАТИХ, Оросын Холбооны комисс болон төрийн Думын оролцоотой Хятад-Оросын парламентын хамтын ажиллагааны шинэ комиссыг байгуулжээ. Америкийн Сенаттай харилцааны механизмаа дахин сэргээж, Франц, Англи, Герман, Өмнөд Солонгос, Канад, Австрали, Чили болон Европын парламент хоорондын харилцааны механизмыг эрчимжүүлж, Монгол улсын парламенттай тогтмол хугацааны харилцааны механизм байгуулсан байна. Хоёрт, олон давхаргын, олон хэлбэрийн найрсаг харилцааг хөгжүүлэв. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Перу, Колумб, Мексик гурван оронд анх удаа айлчилж, Швейцар, Нигери, Мьянмар, Тажикстан зэрэг 53 парламентын төлөөлөгчдийг хүлээн авсан. Гуравт, дипломат харилцааны чиг хандлагыг эрчимжүүлсэн байна. Төрийн харилцааны хөгжлийг хамгаалах, үндэсний хөгжлийн стратегийн дагуу төрийг удирдах туршлагаа бататгаж, ажилч хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хууль эрхзүй болон бодлогын таатай орчинг бий болгож, төрийн харилцааг хөгжүүлэх нийгмийн болон иргэний үндэс суурийг бэхжүүлсэн байна. Дөрөвт, Хятад улс болон АТИХ-ыг олон улсад таниулан сурталчилав. Үүний үр дүнд Хятадын хөгжлийн зам, үндсэн байдал, гадаад дотоод бодлогын тухай олон улс орны ойлголтыг нэмэгдүүлсэн гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |