|
|
||
3-р сарын 8-ны үдээс хойш Жан Дэжян 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганд АТИХ-ын Байнгын хорооны ажлаа тайлагнахдаа, өнгөрсөн жил Байнгын хороо Төрийн зөвлөлөөс гаргасан Улс ардын эдийн засаг ба нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай тайлан, Санхүүгийн хяналт шалгалтыг сайжруулан санхүүгийн эрсдэлээс сэргийлэх ажлын тухай тайлан, Патентын тухай хууль, Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилтийн тайлан зэргийг сонсож хэлэлцсэн гэлээ.
Тэрээр цааш нь ярихдаа, гадаад дотоод орчны тодорхой бус хүчин зүйл олширч, эдийн засгийн хөгжил шинэ төлөв байдалд шилжиж буйд чиглүүлэн бид холбогдох талуудын Төвөөс гаргасан эдийн засгийн ажлын тухай шийдвэрийг тууштай хэрэгжүүлж буй эсэхэд хяналт шалгалт хийж, тогтвортой хөгжлийг ахиулж, өөрчлөлт хийж шинийг үүдэх, хэлбэрээ өөрчлөх, бүтцийн зохицуулалт хийх зэргийг гол байр сууринд тавьж, дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөн, ялангуяа хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэн, өсөлтийн шинэ цэгүүдийг идэвхтэй бий болгож, эдийн засгийн өсөлтийн чанар, үр ашиг болон дотоод үйлдвэрлэлийн хүчин чадлыг дээшлүүлсэн. Санхүүгийн хяналт, зохицуулалтын механизмыг боловсронгуй болгож, санхүүгийн эрсдэлийг үр ашигтай сэргийлэн зохицуулсан. Инновацид тулгуурласан хөгжлийн стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, патентын хэрэглээ болон хамгааллыг сайжруулж, патентын эрх зөрчсөн хэргийг хуулийн дагуу шалган, аж ахуйн нэгжүүдийн технологийн шинэчлэл, брендийн төлөвшлийг дэмжиж, тэдний үйлдвэрлэлийн өрсөлдөх хүчин чадлыг дээшлүүлсэн гэлээ.
Тэрээр, Байнгын хороо олсон амжилтаа хадгалахын зэрэгцээ захиргааны тусгай зөвшөөрөл олгох тухай хуулийг чанд хэрэгжүүлж, захиргааны бус зөвшөөрөл олгох ажлыг хүчингүй болгон, засгийн газрын олон нийтэд үйлчлэх төвшинг дээшлүүлэх хэрэгтэй гэж онцлон тэмдэглэв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |