![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
8-нд Бүх Хятадын УТЗЗ-ын байнгын гишүүн Ван Вэньбяо, Торгоны замын эдийн засгийн бүсийн зам дагуу нутгийн цөлжилт экологи, нийгмийн хөгжилд шууд нөлөөлнө. Хятадын цөлжилттэй тэмцэх туршлагыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрсөн тул цөлжилттэй тэмцэхийг "нэг бүс нэг зам"-ын стратегийн төлөвлөгөөнд оруулахыг санаачилж байна. Улмаар экологийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, олон улсын хамтын ажиллагааны шинэ жишгийг нээхийг хүсэж байна гэлээ.
Тэрээр, цөлжилт нь зам дагуух бүсийн эдийн засгийг хоцрогдуулж, ядуурал үүсгэн, бүс нутгийн хөгжил, тогтвортой байдлыг хязгаарлаж буй шалтгааны нэг. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг түргэтгэхэд цөлжилтийн асуудлыг чухалчлах хэрэгтэй гэж онцлов.
Эх сурвалжаас үзвэл, Торгоны замын эдийн засгийн бүс нь төв баруун бүсийг дамжин өнгөрдөг. Хятадын баруун бүсийн нутаг дэвсгэрийн гуравны нэг хувь нь элсэн цөл. Цөлжилтийн хэмжээ ШУӨЗО-ны нутаг дэвсгэрийн 64.34 хувь, НХҮӨЗО-ны 55.8 хувь, ӨМӨЗО-ны 52.2 хувь, Ганьсү мужийн 45.12 хувь, Хөхнуур мужийн 26.7 хувийг эзэлж байна. Мөн Торгоны замын эдийн засгийн бүсийн дамжин өнгөрч буй Ойрх Дорнод, Төв Ази зэрэг бүсийн цөлжилт ч хүндрэлтэй байна.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |