|
|
||
Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 3-р сарын 8-ны үдээс хойш 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулганд Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны ажлаа тайлагнахдаа, ард олны ихээхэн анхаарал хандуулж буй агаар мандал, байгаль орчны бохирдлын асуудлаар ярихдаа, Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хороо агаарын бохирдлыг бууруулах хуулийн хэрэгжилтэд шалгалт хийж, Бээжин, Тяньжин, Хэбэй, Хөхмөрний гурвалжин, Жүжян мөрний гурвалжин зэрэг чухал чухал бүсэд хууль хэрэгжилтийн байдалд шалгалт хийх болно. Засгийн газар, аж ахуйн нэгжийн хариуцлагыг өндөржүүлж, урьдчилан сэргийлэх ажлыг чухалчилан, бохирдлыг эх үүсвэрээс нь шийдвэрлэж, бүс нутгийн хамтын хяналтын механизмыг боловсронгуй болгож, хууль хэрэгжилтийн хяналт удирдлагыг эрчимжүүлэн хууль зөрчсөн аливаа үйл ажиллагааг хатуу шийтгэн цээрлүүлнэ. Төрийн зөвлөл Байнгын хорооны хянан хэлэлцсэн саналыг холбогдох салбар газар оронд хүргүүлж, нарийн судалгаа хийж, агаарын бохирдолтой хүчтэй тэмцэж, АТИХ-ын хяналтыг санаачилгатай хүлээн авч, ард олны итгэлийг бодит үр дүнгээр хариулах ёстой гэжээ.
Жан Дэжян хэлэхдээ, 12-р таван жилийн төлөвлөгөөний дунд хугацааны үнэлгээнд харуулсан эрчим хүчний хэмнэлт, бохир хийн ялгаруулалтыг бууруулах зарим үзүүлэлт сайжраагүй байдалд чиглүүлэн, Байнгын хороо тусгай ажлын тайлан сонсч, эдийн засгийг шинэчилж, бүтцийн зохицуулалт хийхдээ эрчим хүчийг хэмнэж, бохир хийн ялгаруулалтыг багасгах ажлыг гол үүрэг болгож, хариуцлага нэхэмжлэлийн тогтолцоог чангатгаж, хоцрогдонгуй аж үйлдвэрийг нэг мөр цэгцэлж, 12-р таван жилийн төлөвлөгөөний зорилтын хэрэгжилтийг баталгаажуулахын төлөө шийдвэртэй ажиллах ёстой гэлээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |