• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс 2015 онд агаарын бохирдолтой тэмцэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-09 16:01:23

"APEC-ийн цэнхэр" , "Хоёр чуулганы цэнхэр" гээд экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг хэрхэн хөгжүүлэх асуудал хүмүүсийн анхаарлын төвд байна. 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы мэдээллийн төвд саяхан хүмүүсийн сонирхлыг татсан хэвлэлийн бага хурлын нэг нь болж өнгөрлөө. Шинээр томилогдсон Байгаль орчны яамны сайд Чэнь Жинин "Байгаль орчны хамгаалалтыг бүх талаар чангатгах" асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулав. Тэрээр байгаль орчны хууль бол цаасан бар биш, энэ жил агаарын бохирдолтой шийдвэртэй тэмцэнэ гэжээ.

Хэвлэлийн бага хуралд олон асуулт тоосонцор манантай холбоотой байлаа. Байгаль орчны яамны сайд Чэнь Жинин хэлэхдээ, энэ жил гол нь агаарын бохирдлыг засаж, үүнтэй холбогдуулан дөрвөн талын ажлыг голлон чангатгана гэжээ. "Нэгд, агаарын бохирдлыг сэргийлэн засах хуульд засвар оруулна. Үүнд хоёр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Тухайлбал: байгаль орчин хамгаалах шинэ хуулийг нийтэлсний дараа агаарын бохирдлыг сэргийлэн засах хуучин хуулинд нийцэхгүй хэсэгт засвар оруулж, нэгдэлтэй болгох. Агаарын бохирдлыг сэргийлэн засах тухай хэдэн жилийн туршлага, сайн дүрэм, сайн бодлогыг хуулийн хэлбэрээр хэвшүүлэх болно. Хоёрдугаарт, "Агаарын арван зурвас"-ыг бүх талаар хэрэгжүүлэх. Ноднин бол эхний жил, энэ жил бол хоёр дахь жил. Үнэн бодитоор чангатган ажиллаж, бохирдлыг засах төвшнөө дээшлүүлж, бохир бодис гаргхыг ихээр багасгах. Гуравдугаарт, утаа тоосыг шинжлэх ухаанчаар, системтэй засах төвшнөө дээшлүүлэх. Дөрөвдүгээрт, мэдээллийг улам ил болгох. Бүх бохирдлын эх үүсвэрийг ил тод болгож, хүн бүрийг бохир бодис гаргалтын хянагч болгоно. "

Түүхэнд байгаль орчныг хамгаалах хамгийн хатуу хууль болсны хувьд зарим орон нутагт чангаар хэрэгжүүлэхгүй байдал байгаа тухай Чэнь Жинин хэлэхдээ, сайн хууль цаасанд бичигдсэн төдийгүй чанд хэрэгжүүлэх хүчинтэй байх хэрэгтэй. Байгаль орчны яам орон нутгийн албан тушаалтныг урьж ярилцсан бөгөөд хойшид орон нутгийн засгийн газарт тавих хяналтаа улам эрчимжүүлнэ. Хууль сахиулах нь өндөр шаардлага биш, хамгийн доод төвшин юм. Эрүүгийн хэргийн хариуцлага нэхэмжлэхийг чангатгана гэв."Сайн хууль гэдэг цаасанд хэвлэгдсэн төдийгүй мөрдөн сахиулах чанга хүчинтэй байх ёстой, сайтар хэрэгжүүлэх нь гол зангилаа юм. Байгаль орчныг хамгаалах хуульд тогтоосноор, орон нутгийн захиргаа өөрийн нутгийн байгаль орчны чанарт хариуцлага хүлээх ёстой. Мөн орон нутгийн захиргаанд байгаль орчныг хамгаалах хариуцлагын шалгалт хийхийг тогтоов. Өндөр албан тушаалтан ажлаас халагдах үеийн аудитын ажилд байгаль орчныг хамгаалах заалтыг багтаан оруулсан юм. Мэдээллийг цаашид ил тод болгоно. Аж ахуйн нэгжүүдээр хууль сахиулах нь өндөр шаардлага биш, хамгийн доод төвшин юм. Урьд байгаль орчны хуулийг хатуу сахиулдаггүй байсныг өөрчилж, хууль хэрэгжилтийн мэдээллийг цаг тухайд нь нийтэлж, бохир бодис гаргаж буй мэдээллийг ил тод болгон, иргэдийн мэдээлэл авах эрх, оролцох эрх, хяналт тавих эрх, гомдол мэдээлэх эрхийг баталгаажуулна. Байгаль орчны хуулийг хэрэгжүүлэх явцад бохирдлын хэрэгт ямар ч орон зай үлдээхгүй " гэв.

Хууль сахиулах явдлыг ахиулахад өөрөө заавал хуулийг чанд журамлах ёстой. Энэ оны эхээр, төвийн гурав дахь ээлжийн байцаах хэсэг байгаль орчныг хамгаалах яаманд шалгалтын үр дүнг мэдээлэхдээ, байгаль орчны үнэлгээний ажилд оршиж буй олон асуудлыг илрүүлж, эрхээ урвуулан ашиглах, авилгын хэрэг байгааг заан гаргажээ. Үүний тухай Чэнь Жинин хэлэхдээ, байгаль орчны салбарт хянан зөвшөөрөх эрхээ ашиглаж авилга авах хэргийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэв. "Байгаль орчны яамны дэргэдэх байгаль орчны үнэлгээний 8 байгууллагыг яамны харьяаллаас гаргаж, орон нутгийнхан ч энэ журмаар ажиллана. Товлосон хугацаанд биелүүлэхгүй бол үнэлгээний эрхийг хасна. Байгаль орчны салбарт хянан зөвшөөрөх эрхээ ашиглаж авилга авах хэргийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Боловсон хүчний байгуулалтыг эрчимжүүлж, хууль хэрэгжүүлэх чадварыг дээшлүүлнэ. Өөрийгөө цэгцлэхээс эхлүүлнэ " гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе