|
|
||
9-ний өдөр 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган хэвлэлийн бага хурал хийв. БХАТИХ-ын байнгын хорооны Хуулийн ажлын зөвлөлийн орлогч дарга Кань Кэ, тус зөвлөлийн Засаг захиргааны хуулийн албаны дарга Юань Же, Үндэсний хуулийн ажлын албаны дарга Ү Зэн нар хууль тогтоох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хууль тогтоох ажилд холбогдсон асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулжээ.
Урьдаар хууль тогтоож, том өөрчлөлтийг хуулийн үндэслэлтэй болгоно
Кан Кэ хэлэхдээ, шинэ нэг жилд хууль тогтоохыг өөрчлөлтийн шаардлагад нийцүүлж, урьдаар хууль тогтоож, хууль тогтоох болон өөрчлөлтийн шийдвэрийг уялдуулан, том өөрчлөлтийн хуулийн үндэслэлтэй болгоно. Үр ашигтай нь практикаар нотлогдсон өөрчлөлтийн бодлогыг цаг тухайд нь хууль болгон тогтооно . Практикийн боломж бүрдээгүй урьдаар хэрэгжүүлж турших шаардлагатай бол хуулийн журмын дагуу эрх олгоно. Өөрчлөлтийн шаардлагад нийцэхгүй хуулийг цаг тухайд нь засвар оруулах буюу үгүйсгэх болно гэжээ.
Хууль тогтоох явцад ард иргэд оролцох ёстой.
Ү Зэн хэлэхдээ, хууль тогтоох явцад АТИХ-ын төлөөлөгчдийн гол үүргийг бүрэн гүйцэтгэхийн зэрэгцээ олон нийтийг оролцуулж, ард иргэдийн саналыг сонсох ч маш чухал гэжээ.
Тэрээр, хууль тогтоох хуульд засвар оруулахад зарим шинэ дүрэм, журмыг нэмэгдүүлэв. Үүнд БХАТИХ хууль тогтоох төсөв төлөвлөгөөтэй бол өргөн олны саналыг хурааж, анхан шатны хууль тогтоох төсөл, санаачилгад ард иргэдийн бодол саналыг харуулж, хуулийн төслийг байнгын хороо авч хэлэлцсэний дараа нийгэм нийтээс санал хураах ёстой.
АТИХ-ын байнгын хороо хуулийн төслийг авч хэлэлцэх явцдаа үндсэн шатны төлөөлөгчдийн саналыг авч, нийгэм нийтийн байгууллага, мэргэжилтэн судлаачдын саналыг сонсоно. Зарим мэргэжлийн чанартай хуулийн төслийг авч хэлэлцэхэд холбогдох салбарын судлаач төсөл бичихэд оролцох юм уу эдгээр мэргэжилтэн, судлаач, шинжлэх ухаан судалгааны байгууллага, нийгмийн байгууллагад найдан, төсөл бичүүлж болно.
Хүнсний аюулгүй байдал, авилгатай тэмцэх, терроризмын эсрэг халуун цэгийн асуудлаар хууль тогтоох ажил явагдаж байна
Хүнсний аюулгүй байдлын хуулийн асуудлаар Юань Же хэлэхдээ, хүнсний аюулгүй байдлын хуульд үйлдвэрлэл эрхлэхийг хориглох хүнсний бүтээгдэхүүнийг жагсааж, шаардлагыг нь тодорхойлсон бөгөөд холбогдох хуулийн хариуцлагыг тогтоосон байна. Хүнсний аюулгүй байдлын хуулийн засварын төслийг өдгөө авч хэлэлцэж байгаа бөгөөд дараа засвар оруулна.
Авилгатай тэмцэх үндэсний хууль тогтоох талаар Ван Айли хэлэхдээ, Авилгатай тэмцэх хууль тогтоох бол ерөнхийлсөн системтэй төсөл юм. Эрүүгийн хууль, эрүүгийн заргын хууль, засаг захиргааны хяналтын хууль зэргийг багтааж байна. Энэ жил АТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланд Авилгатай тэмцэх үндэсний хууль тогтоож, засаг захиргааны хяналтын хуулийг судлан засвар оруулна гэж тодорхой заасан. Эрүүгийн хуулийн засварын \9-р\ саналын төслийг ноднингийн 10-р сард АТИХ-ын байнгын хороонд дэвшүүлэн анхны хяналт хийлгэж байна.
Терроризмын эсрэг хуулийн ахицын талаар Ван Айли хэлэхдээ, Терроризмын эсрэг хуулийн төслийг ноднингийн 10-р сард анх хэлэлцүүлж, энэ оны 2-р сард хоёр дахь удаа хэлэлцүүлэв. Хятадын хууль тогтоох хуульд тэмдэглэснээр, хуулийг гурав удаа авч хэлэлцвэл сая албан ёсоор нийтэлж хэрэгжүүлэх зарчимтай юм. Терроризмын эсрэг хууль энэ оны хууль тогтоох төлөвлөгөөний дагуу зохих үед байнгын хороонд дэвшүүлэн хэлэлцүүлнэ гэжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |