• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвд түүхэн хөгжлийн хамгийн сайн үедээ байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-10 09:54:10
9-нд ТӨЗО-ны намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, ТӨЗО-ны АТИХ-ын байнгын хорооны дарга Бадамцэрэн, Түвдийн эдийн засгийн хөгжил, ард түмний аюулгүй байдал түүхийн хамгийн сайн үедээ байна гэжээ.

Тэрээр 14-р далайн хойд дүрийг тодруулах зэрэг асуудалд түүхийг хүндэтгэж, Түвд уламжлалт буддын шашны гутааж болохгүй гэжээ.

Бадамцэрэн бол 12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы Түвдийн төлөөлөгчдийн нээлттэй өдөрлөгт сэтгүүлчийн асуултанд хариулахдаа дээрх үгийг хэлсэн юм.

Танилцуулсныг үзвэл, Түвдийн дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн өнгөрсөн жил 92 тэрбум 830 сая юаньд хүрч, 10.8 хувиар өссөн нь 22 жил дараалан хоёр оронтой тоогоор өсч буй үзүүлэлт бөгөөд Хятадын хэмжээнд хоёрт орсон, Хятадын дундаж хэмжээнээс 7.4 хувиар өндөр байна.

Далай лам хойд дүрээ дахин тодруулахгүй гэсэн мэдээллийн тухай Бадамцэрэн хэлэхдээ, богд гэгээнтний хойд дүрийг тодруулах нь нарийн дэг журамтай. Түвдийн уламжлалт буддын шашны нэрт гэгээнтний хувьд хэтэрхий дураараа авирлавал хэрэг дээрээ Түвдийн уламжлалт буддын шашныг доромжилж буй хэрэг юм гэжээ.

Тэрээр, гадаадын сэтгүүлчдийг Түвдэд урьж сурвалжлуулах асуудлаар, энэ он бол ТӨЗО байгуулагдсаны 50 жилийн ой юм. Түвд маш олон арга хэмжээ зохиож Түвд энх тайвнаар чөлөөлөгдснөөс хойш, ялангуяа ТӨЗО байгуулагдсанаас хойших өөрчлөлт хөгжил тогтвортой байдлын үр дүнг харуулах болно. Та бүхний морилон саатахыг урьж байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе